Гадилны хальс нөсөө толбыг арилгах гайхалтай үйлчилгээтэй

1. Экзем, батга, психиазын шинж тэмдгийг арилгана

Гадил жимсний хальс нь нүүрэн дээр гарсан батга, бусад нөсөө толбыг арилгах гайхалтай үйлчилгээтэй. Арьсан дахь хорыг гадагшлуулж, арьсны нүхийг багасгаснаар батга гарах эрсдлийг ч бууруулдаг ажээ. Мөн батга гарахад нөлөөлдөг нянг устгадаг бөгөөд үрэвсэл дардаг байна. Та дараах байдлаар гадилны хальсыг нүүрэндээ тавиарай.

  • Нүүрээ хүйтэн усаар угаагаад цэвэрхэн алчуураар арчина. Ингээд 5 минут орчим гадилны хальсны дотор талаар арчиж, иллэг хийнэ. Дараа нь гадил жимсний амин дэмийг нүүрэндээ шингээхийн тулд 20 минут хүлээгээд хүйтэн усаар нүүрээ угаагаарай. Өдөрт 2-3 удаа давтана.
  • Гадил жимсний хальсыг дотор талаас нь хусч, нүүрэн дээрээ түрхээд, 5 минут үрнэ. Ингээд 15 минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Энэ аргыг өдөрт 2 удаа хэрэглэнэ.

2. Нүдний хаван буулгана

Гадилны хальсыг ашиглан, ядарсан нүдийг амрааж, хаванг нь буулгаж болдог ажээ. Мөн арьсыг чийгшүүлж, нүдэн доорх хөх толбыг үгүй хийдэг. Учир нь гадил жимсний хальсанд магни агуулагддаг юм. Үүний тулд дараах арга хэмжээг аваарай.

  • Гадил жимсний хальсан дахь мяндасыг авна.
  • Үүнийгээ 1 халбага зуун настын тостой холино.
  • Зуурмагаа нүдээ тойруулан түрхэнэ.
  • 15 минут хүлээгээд, хүйтэн усаар угаана.
  • Дээрх аргыг шаардлагатай хэмжээгээр ашиглаж болно.

3. Арьсыг хэт ягаан туяанаас хамгаална

4. Арьсыг чийгшүүлнэ

5. Үрчлээ арилгана

Гадилны хальс үрчлээ, зураасыг арилгах ид шидтэй. Мөн арьсыг цайруулж, өнгөлөг болгодог бөгөөд лютэйн, антиоксидант агуулдаг тул хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгадаг ажээ. Ингээд та доорх аргаар гадилны хальсыг ашиглаж, үрчлээнээс ангижраарай.

  • Гадилны хальсыг нүүрэн дээрээ түрхэж, 20-30 минут байлгана.
  • Бүлээн усаар угаана.
  • Өдөрт нэг удаа тус аргыг хэрэглэнэ.

Гадил жимс бол үнэндээ алим, лийр, тоорноос илүү амин дэмтэй жимс юм. Гадил эдгээр жимснээс хоёр дахин их нүүрс ус, фосфор, дөрөв дахин их уураг, тав дахин их А амин дэм болон төмөр агуулдаг. Үүнээс гадна гадил жимсийг шархлаа, цусны өндөр даралт, анимизм, сэтгэл гутрал, өтгөн хаталт, гэдэсний түгжрэл, зүрхний өвчин зэргийг анагаахад хэрэглэдэг бөгөөд эдгээр өвчний эдгэрэлтэд нэн тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait