2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг

Хушганд Омега-3 ихээр агуулагддаг

Олон судалгааны үр дүнгээр Омега 3 нь тархины үйл ажиллагааг дэмжихээс гадна, сэтгэл гутралыг багасгадаг болохыг тогтоожээ. Хушганд Омега-3 ихээр агуулагдахаас гадна B6, Е витамин, манган, магни, фосфор, төмөр агуулагддаг.

Мөн жирэмсний үеийн хордлоготой бүсгүйчүүд хушга идэхийг зөвлөж байна. Энэ нь дотор муухайралтыг болиулж, хүүхдийн тархины хөгжлийг дэмждэг аж. Унтахын өмнө хушга идсэнээр хэвийн нойрсоход тустай.

Хушганы ясны ханд бэлтгэх

200 гр буцалсан усанд жижиг халбага нvдсэн хушга хийж ханд бэлтгэнэ. Yүнийгээ зөөлєн гал дээр буцалгана. Яг юунд уухаас шалтгаалж буцалгах хугацаа єєр єєр байдаг. Уг ханд нь хоол боловсруулах эрхтний vйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоо идэвхждэг. Энэ хандаар нvд євдєхєд зайлж, буйл vрэвсэхэд угаана. Мєн арьсны архаг євчний vед шавшиж хэрэглэдэг. Бас ийм ханднаас ваннтай усандаа хийж суувал ядаргаа арилж, vе мєчний євчин намддаг.

Хушганы ясыг нүдэж нунтаглаад, 1 хоолны халбага ясан дээр 1 стакан буцалсан халуун ус хийгээд, усан банн дээр 30 минут орчим хандална. Тэгээд шєнє нь хонуулчихаад, маргааш нь єдрийн турш бага багаар ууж дуусгана.

Энэ аргыг хэрэглэж хавдраасаа салсан хүн “Би єдєр болгон ингэж уудаг байлаа. Сарын дараа эмчид vзүүлтэл хавдрын єсєлт зогссон байна гэсэн. Дахин 1 cap уугаад эмчид vзүүлсэн чинь хадвар нь багассан байна гэсэн. Би үүнд маш баярласан. Хэсэг завсарлаж, амарсаны дараа хушганы ясны хандаа дахин ууж эхэлсэн. Тэгээд дахин эмчдээ vзүүлэхэд хавдар багасаж байна гэж хэлсэн. Дунд нь амралттайгаар удаан уусан. Тухай бvрд эмчийн хяналтад орохоо мартаж байсангvй. Цэвэршилт явагдсаны дараа хавдар єєрєє шимэгдээд арилчихсан.” гэж хэлсэн байна.

  • Хөхүүл хүүхэдтэй эх болон сульдсан хүүхдэд хушганы идээ өгвөл маш амархан тэнхэрдэг.
  • Хушганы идээ махыг ч орлож чаддаг. Цагаан хоолыг хачирлахад бvр ч амттай.
  • Зөгийн бал, эсвэл усан vзмийн шүүстэй хамт 2-3 ш хушгыг єдєрт нэг удаа зоогло.
  • Хушганы идээг нунтаглаад тунгалаг шєл, бага зэрэг цагаан цуу, шарсан сонгино, сармис, перец, давсаар амтлаад хутгаж сvмс хийж болдог.

Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх

20 гр нунтаг хушга, 1/2 стакан, буцламгай ус хийгээд 30 минут хандлана. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд , 1 ц/х зөгийн бал нэмж хутгана. Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.

Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:

– Ходоодны шархыг сайн аниулна.

– Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.

– Цусны шүүрлийг зогсооно.

– Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.

– Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.

– Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.

2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг.

Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга. Усаа өнжөөд солиорой. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.

Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait