Биеийг хоргүйжүүлэх шилдэг 11 арга

Агаар, хөрс зэрэг биднийг хүрээлж буй орчноос эхлээд идэж ууж буй хоол хүнс, хортон шавж устгагч бодис, мөнгөн ус, уран зэрэг асар олон хүчин зүйлс бидний бие махбодийг өдөр тутамд хордуулж байдаг ажээ. Эдгээр хорт бодисыг биеэсээ зайлуулж сурахгүй бол төрөл бүрийн өвчин, хорт хавдрын үндэс тавигддаг юм. Ингээд уншигч та бүхэндээ биеийг хоргүйжүүлэх шилдэг 11 аргыг хүргэхээр бэлтгэлээ.

Улаан дарс

Согтууруулах ундаа биеэс хорт бодисыг цэвэрлэдэг гэхээр итгэмээргүй санагдаж байгаа биз дээ. Тэгвэл цөөнгүй тооны судалгаагаар улаан дарс нь биен дэх хлостерины хэмжээг бууруулж бөөр шээсний замын халдвартай тэмцдэг болох нь батлагдсан байна.

Идэвхижүүлсэн нүүрс

Шатаасан мод буюу идэвхижүүлсэн нүүрс нь хүчилтөрөгчгүй бөгөөд шингэх чадвар өндөртэй учраас хүний биед хуримтлагдсан хүнд метал, хорт бодисуудыг зайлуулдаг ажээ. Эмч нар нүүрсийг хоолны өмнө хэрэглэхийг зөвлөдөг гэдгийг та бүхэн маань мэдэх байх аа.

Ус

Цэвэр ус нь биеэс хорт бодисыг зайлуулах байгалийн хамгийн чухал арга юм. Усыг хэр их хэмжээгээр ууна хорт бодисыг биеэс төдий чинээ сайн цэвэрлэх болно. 3,5 л усанд алимны уксуснаас 2 цайны халбагыг хийж хутган өдрийн турш уугаарай.

Боловсруулсан элсэн чихэр

Боловсруулсан элсэн чихрийг хэрэглэснээр бодисын солилцоо удааширч, цусан дахь глюкозны хэмжээ нэмэгдэнэ. Сахрыг байнга хэрэглэх юм бол биеийн жин огцом нэмэгдэж, зүрх судас, чихрийн шижингээр өвдөх суурь тавигддаг байна. Иймээс цагаан сахар хэрэглэхийн оронд бор сахар хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг.

Органик хоол хүнс

Органик мах, ногоо, жимс зэрэгт хортон шавж устгах бодис, антибиотик агуулагддаггүй. Органик хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэснээр таны бодисын солилцоо хурдасч, ингэснээр хэрэггүй хорт бодис биеэс ялгарч гардаг учраас болж өгвөл хашаандаа өөрийн гараар жимс, ногоо тариалан хэрэглээрэй.

Цэвэр агаар

Цонх онгойлгох үед хорт бодисууд гаднаас өрөөнд орж ирдэг. Тэгвэл энэ бүхэнтэй тэмцэхийн тулд бид гэрийнхээ тоосыг арчиж, шалыг угаах хэрэгтэй ажээ.

Ногоон цай

Шүүлтүүргүй кофенд хлостериний түвшинг нэмэгдүүлдэг кафестол хэмээх молекул агуулагдаж байдаг. Учир иймээс муу хлостериныг биеэсээ гаргахын тулд ногоон цай юмуу ургамлын гаралтай цайг ууж байгаарай.

Мацаг

Хүмүүс бид өдөр бүр л их хэмжээгээр хооллож ходоод гэдсэндээ нэг ч удаа амралт өгдөггүй шүү дээ. Ходоод гэдэс маань энэ их хоол хүнсийг шингээж боловсруулахын тулд цаг наргүй хөдөлмөрлөж байдаг учраас түр ч болтугай амраах үүднээс 1-2 хоногийн хугацаатайгаар мацаг барьж заншаарай.

Саун, дасгал хөдөлгөөн

Хөлрөх нь хорт бодисыг биеэсээ гадагшлуулах хамгийн сайн арга билээ. Ийм учраас өөрийн дуртай спортын төрлийг олж хичээллэх юмуу эс бөгөөс саунд сууж хөлсөө гаргаарай. Хөлөрсөний дараа шүршүүрт орж биеэ хатаахаа бүү мартаарай.

Пробиотиктой хүнс

Хүний эрүүл саруул байх нь ходоод гэдэсний үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир пробиотик агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй. Өдөрт нэг аяга тараг уугаад байх юм бол таны ходоод, гэдэс танд талархах болно шүү.

Хоргүйжүүлэх смүүти

Эрүүл хооллолтыг эрхэмлэснээр таны бие махбодь хоргүйжих болно. Тэгвэл үүнээс гадна өөрийн гараараа хоргүйжүүлэх смүүтийг гэртээ 7 хоногт нэг удаа бэлтгэж уух нь зөв юм. Энэхүү смүүтийг бэлтгэхдээ төрөл бүрийн ногоо, жимс болон пробиотикийг ашиглавал үр дүнтэй байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait