Хонины сүүл “ЗӨНӨХ” өвчнөөс сэргийлнэ

Монгол хүнийг оюуны чадамж өндөртэй, хурдан сэтгэдэг гэж гадныхан гайхдаг. Үүний гол учир нь өвөг дээдсүүд маань бага насны хүүхдэд хонины сүүл хөхүүлж ирсэнтэй холбоотой гэнэ.

Түүнчлэн хонины сүүлийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь өндөр настангуудын зөнөх, мартамхай болох зэрэг өвчнөөс урвдчилан сэргийлж чаддаг байна. Тэгвэл АНУ, Европын орнуудад өөхний хэрэглээ байхгүй болсноос зөнөх, мартах өвчин элбэг тохиолдох болжээ.

Гэтэл сүүлийн үед өөх тос хүний биед муу нөлөөтэй гэж амтай болгон ярьж, хоол хүнсэндээ хэрэглэхээс аль болох татгалзах болжээ. Ийм муухай амттай зүйлийг хүүхдэд түүхийгээр нь яаж хөхүүлэх юм. Янз бүрийн малын өвчин халдчихна хэмээн эцэг эхчүүд цэрвэдэг болж.

Харин БНХАУ, Австралийн үйлдвэрүүд хонины сүүлийг бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргасан нь эрэлт ихтэй байгаа аж. Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэй байдаг нь судалгаагаар батлагдсан тул улс орнууд хүнсэндээ ашиглаж байна.

Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд биеийн хөгжил, дархлаа сайтай байдаг. Энэ бүгд монгол хонины сүүлний химийн найрлага, чанарын онцлогтой нь холбоотой нь тодорхой юм. Тиймээс ч хонины сүүлний тосны химийн найрлага шинж чанарыг нь судалж тодорхойлсон болно. Хонины сүүлний уургийн агууламж нь их. Сүүлний өөхийг махны машинаар жижиглэхэд тосны гарц өндөр байна. Илчлэг нь 822,5 ккал байгаа нь хонины сүүл нь тэжээллэг чанар өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд орж байгааг харуулж байна. Сүүлний тосны хайлах температур 380 градус буюу нам температурт байгаа нь ханаагүй тосны хүчил нилээн хэмжээгээр агуулж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Монголчууд өвлийн цагт өөх тос ихтэй, мах голлон хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл хонины сүүлтэй ижил төсөөтэй, эрүүл мэндэд тустай хүнсэнд адууны өөх, хонины өвчүүний өөх ордог байна. Учир нь адууны өөх үхэр, хонины дотор өөхийг бодвол ханаагүй тосны хүчил их агуулсан учраас хурдан задарч, хүний биед сайн шингэдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait