Мөөгтэй бяслагны шөлийг хэрхэн амттай хийх вэ?: Маш энгийн хялбар жор!
Бяслагны шөл бол Европчуудын тансаг хоолны цэснээс гаралтай хоол юм. Энэ шөлний гол онцлог нь бяслагны амт нь илүү давамгайлж байх ёстой бөгөөд бусад орц найрлагууд нь зөвхөн нөхөх, бага зэрэг амт өгөх үүрэгтэй оролцдог байна. Та ийм хоолыг ямар ч төрлийн бяслагаар хийж болно, тухайлбал хатуу, хагас зөөлөн, боловсруулсан, тэр ч байтугай хөгцтэй бяслагаар ч хийж болно.
Энэ хоолны амт чанар нь тухайн бяслагаа хэзээ шөлөндөө хийх, хэр удаан гал дээр байлгахаас ихээхэн хамаарна. Өнөөдөр бид бүхний танд зориулж бэлтгэсэн мөөгтэй бяслагны шөлний жорыг дагаад хийгээд үзээрэй, танд амт чанар нь үнэхээр харамсахааргүй таалагдах болно!
МӨӨГТЭЙ БЯСЛАГНЫ АМТАТ ШӨЛ
ОРЦ:
- 400 гр мөөг
- 1 ширхэг сонгино
- 3-4 ширхэг төмс
- 2 хоолны халбага ургамлын тос
- 300 гр бяслаг
- Давс, перец – өөрийн амталгаагаар
БЭЛТГЭХ ДАРААЛАЛ:
- Эхлээд төмсөө бүхлээр нь чанаж бэлдсэн байна.
- Өөр нэг саванд 2,5 л ус хийгээд гал дээр тавина.
- Хайруулын тавганд ургамлын тос, хэрчиж бэлдсэн сонгиноо хийгээд шарна. Дараа нь жижиглэж хэрчсэн мөөгөө нэмж хийгээд шарж хуураад болгоно.
- Бяслаг үрэгчнийхээ том ширхэгээр үрдэг дээр нь бяслагаа үрж өгнө.
- Болсон төмсөө жижиг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд буцалж байгаа ус руугаа хийнэ.
- Нэг сайн буцлангуут нь үрсэн бяслаг, хайруулын тавганд шарсан сонгинотой мөөгөө нэмж хийж өгнө. Хамгийн сүүлд нь ногоон сонгино, давс перецээ хийж амтлаарай. Ингээд л амтат сайхан мөөгтэй бяслагны шөл маань бэлэн боллоо.
Амтархан идээрэй!
Нэгдүгээр хоолны энэхүү жороор аль хэдийн уйдсан шөл, борщ зэргийг орлуулж болно. Энэхүү жорыг өөртөө хадгалаад зогсохгүй найз нартайгаа хуваалцаж, хайртай хүмүүсээ баярлуулаарай!
Оруулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто