Хүзүүний остеохондрозын 8 гайхалтай дасгал. Эрүүл мэнддээ нэг алхам ахиц гарга!
Хүзүүний остеохондроз бол маш аюултай өвчин юм. Энэ өвчин нь нуруугаар өвдөх, толгой байнга хүчтэй өвдөх, толгой эргэх, дүйрэх, нүдэнд “ялаа” харагдах, сонсгол буурах, цаашлаад хөдөлгөөний зохицуулалт муудах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг байна.
Аз болоход цаг тухай бүрт нь зохих урьдчилан сэргийлэх энгийн арга хэмжээнүүдийг авбал энэ бүх шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, хүзүүний хөнгөн дасгалуудыг хийж байвал уг өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй эрүүл мэндээ хамгаалж болохоос гадна ажлын чадвар, бүтээмж нэмэгдэн, ой санамж сайжирч, булчингийн өвдөлт ч намдах болно.
ХҮЗҮҮНИЙ ОСТЕОХОНДРОЗООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАСГАЛУУД
- Эрүүгээ хүзүү рүүгээ доош нь болгоод толгойгоо аажмаар эхлээд баруун тийш 5 удаа, дараа нь зүүн тийш 5 удаа эргүүлнэ.
- Эрүүгээ бага зэрэг өргөж, толгойгоо баруун тийш 5 удаа, дараа нь зүүн тийш 5 удаа эргүүлнэ.
- Толгойгоо баруун тийш хазайлгаад чихээ мөрөндөө хүргэхийг хичээ. Тал бүртээ 5 удаа давтаж хийнэ.
- Эрүүгээ шулуун чигээр нь гараа толгойныхоо ард авна. Толгойныхаа ар дээр 7 секундын турш 3 удаа дараарай.
- Гарынхаа алгаар духан дээрээ дараад хүзүүнийхээ булчинг чангална. Дасгалыг тус бүр 7 секундын хугацаатай 3 удаа хийж гүйцэтгэнэ.
- Хүзүүнийхээ булчинг чангалаад зүүн гарын алгаараа зүүн талын чамархай дээрээ (7 секундын хугацаатай 3 удаа), баруун гарын алгаараа баруун талын чамархай дээрээ (7 секундын хугацаатай 3 удаа) дарж өгнө.
- Толгойгоо цэх шулуун чигээр хүзүүнийхээ булчинг чангалаад эрүүнийхээ хонхорхой дээр дарна. Дараа нь толгойгоо дээшлүүлээд эрүүгээ аль болох өндөрт хүргэхийг хичээгээрэй.
- Хоёр гараа хуруугаар нь эрүүн дээрээ тавиад, эрүүн дээрээ 7 секундын хугацаатай 3 удаа дарж өгөөрэй.
Дасгалыг хийх үед амьсгалаа барихгүйгээр, жигд тайван амьсгалж хийнэ. Мөн энэ дасгалыг хэт олон удаа хийх хэрэггүй. Хэрэв танд өвдөлт мэдрэгдэж байвал өвдөлт намдтал дасгалаа хийхээ түр хойшлуулж болно. Эдгээр дасгалууд нь таны хүзүүний өвдөлтийг намдаагаад зогсохгүй хүч чадал, эрч хүчээ дахин мэдрэхэд тань тусална гэдэгт найдаж байна.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто