ГАХАЙ жилтнүүд өөрийн БИЗНЕСЭЭ эхлэх ба ТОМРУУЛАХАД ТААТАЙ

Гахай жилтнүүд хүчээ зөв хуваарилж оддын таатай байршлаас дээд зэргийн ашгийг гаргаж чадна. Хөдөлмөрч, шаргуу хичээнгүй зүтгэлтэй Гахайн өмнө олон хаалга нээгдэнэ, заримыг тэр өмнө нь тогшоод онгойлгож чадаагүй байх. Одоо зөвхөн зөв сонгох хэрэгтэй, аль хаалганы цаана бэлэг, хаана нь сорилт туршилт байгааг таа.

Гахай жилтнүүдийн зөн совин сайн хөгжсөн, гэхдээ тэд муу хүн ба таагүй нөхцөл байдлын тухай ярихад өөрөө итгэхийг хүсдэггүй. Сайн сэтгэл, хүмүүст итгэх итгэл нь Гахай жилтнүүдийн эерэг, сайн шинж төрх. Гэхдээ чухам үүнээс болж таагүй явдал, урам хугарал тохиодог.

Шаргуу байдал, шавхагдашгүй өөдрөг үзэл, хошин шогийн нарийн мэдрэмж, өөрийн алдаагаа шоолж инээх чадварынхаа ачаар Гахай жилтнүүд сэтгэл санаагаар унадаггүй, ялагдал бүрээс сургамж авдаг. Энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн амьдралаа хүссэнээрээ зохиож чадахын үндэс.

Гахай жилтнүүд 2019 онд амьдралаас таашаал авч өөрийн хөдөлмөрийн үр шимийг бүрэн дүүрэн хүртэнэ. Янз бүрийн салбарт ажилладаг Гахай жилтнүүдэд аятай таатай жил, харин ажиллахыг хүсдэггүй хүмүүст карьер, мөнгөтэй холбоотой асуудал гарч магадгүй. Мэдээж торхтой зөгийн балд халбага давирхай бий. Архи согтууруулах ундаа хэрэглэх, уур хилэн гэнэт дэлбэрэх нь амжилтад хүрэхэд саад болно. Урт хугацааны хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулахдаа, үл хөдлөхийн гэрээ хийхдээ луйварчдаас сэрэмжил. Шар Гахай жил Гахай жилтнүүд шинэ найзуудтай болж найзынхаа хүрээг тэлнэ, ажил хэрэгч түншүүдтэй болно. Түүнчлэн хойшлуулсан төслөө дуусгахад бүтэмжтэй, дахин нэг дээд боловсрол эзэмших, зуслан барих, алс хол аялахад таатай. Нандин хүслээ дараа гэж бүү хойшлуул, хэрэгжүүлэхэд хүчин чармайлтаа чиглүүл.

Гахай жилтэй эрчүүд. Гахай жилтэй эрчүүд хэдэн ч настай байсан эрч хүчтэй хэвээр байдаг. Тэд амьдралын энергийг мэдэрч өөрийн зорилгын төлөө уулыг эргүүлж чадна. Үүний зэрэгцээ тэдний зөн совин хурц. Эр Гахай карьер ба бизнест өөрийн амбицийг дээд зэргээр өргөх хэрэгтэй гэж Шар Гахай зөвлөж байна. Бүтээлч хүмүүс онгодгүй болчих вий гэж айлтгүй. Тэд уран зохиол, хөгжмийн салбарт буюу сурталчилгааны сайхан бүтээл туурвиж, бас түүнийгээ ашигтай зарж чадна. Тамирчид хамгийн нэр хүндтэй уралдаан тэмцээнд оролцох өргөдлөө өгөх хэрэгтэй, ялалтад хүргэх хангалттай хүч, аз танд бий. Бүсгүйчүүдэд сэтгэгдэл төрүүлэх гэж өөрийн хүч, түрэмгий авираа гаргах хэрэггүй, харин эсрэгээр хошин шогийн мэдрэмж ба өгөөмөр сэтгэл сайхан санааг ашиглах нь дээр. Гахай жилтэй эрчүүд амрагийн харилцааны эхний үед чин сэтгэлээр, шүүмжлэлтэй хандаж сур.

Гахай жилтэй эмэгтэйчүүд. Эм Гахай багаасаа сайхан ханхүүг биш харин үнэнч шүтэн бишрэгчдийн тухай мөрөөддөг. Олон хүний энэ мөрөөдөл биелдэг. Тэднийг дуудах бүрд ирж үнэ төлбөргүй туслахад бэлэн хэдэн танил эр үргэлж байдаг. Энэ жил тоо нь бүр нэмэгдэх шинжтэй. Гэр бүлийн амьдрал зохиосон Гахай жилтэй эмэгтэйчүүд амгалан тайван амьдарч үрийн зулай үнэрлэн аз жаргалыг мэдэрнэ. 2019 онд төрсөн бяцхан Гахай жилтэй хүүхдүүд ахимаг насны эцэг эхийнхээ ганц түшиг тулгуур болно гэж оддын зурхай зөвлөж байна. Гахай жилтэй эхчүүд өөрийн хүүхдүүдтэй итгэлт харилцаа амархан тогтоон, тэднийхээ амжилтад ихэд баярладаг. Хамгийн гол нь өөрийн түгшүүрт хэт бүү авт, мөн хүүхдийнхээ эрх чөлөөг хэт хязгаарлаж болохгүй. Ганц бие хүүхнүүд 2019 онд гэрлэх санал авах магадлал өндөр, гэвч зарим нь сайхан ханхүү хүлээж татгалзсан хариу өгөх байх. Зарим Эм Гахайн байгуулсан амрагийн холбоо зарим зуурдынх байх бололтой.

Хайр сэтгэл. Хань ижилтэй Гахай жилтнүүдийн харилцаа бүтэн жилийн турш төгс сайхан. Та амраг ханиа халамжлахаас гадна ойлгохыг хичээх юм бол гэр бүлийн холбоо улам бат бөх, гүнзгий болж чадна. Та амьдралын бодит байдлаас гадна хааяа ч гэсэн романтикийн тухай бодож бай. Амрагтайгаа хамтдаа аял, заавал аялал жуулчлалын товчоо гэлгүй бие даан хаа нэг тийшээ машинаар зугаалах илүү сонирхолтой байж мэднэ. Хамтдаа шийд гаргаж адал явдал хөөцөлдсөн романтик дурсамж та хоёрын харилцааг улам бэхжүүлнэ. Ганц бие хүмүүс эрх чөлөөтэй таашаал авч ганцаардлаасаа огтхон ч шаналахгүй бололтой. Уг нь тэд дур булаам байдлынхаа ачаар хосоо дор нь олж чадна. Гэсэн ч гэрээс хол амралтын газар, ажлын томилолтоор явахдаа сайхан танилцана.

Мөнгө санхүү. Гахай жилтнүүд болгоомжтой бай, сайн танихгүй хүмүүсийн өмнө сэтгэл санаа ба мөнгөний түрийвчээ бүү дэлгэ. Гахай өөрөө тав тух, гоё эд юмс, зугаа цэнгэлд дуртай, яагаад гэвэл мэдээж мөнгөнд дуртай. Одоо биш юмаа гэхэд эрт орой хэзээ нэг цагт дуртай болох байх. Харин 2019 онд мөнгө өөрөө танд хайртай болно. Олон хүн ажлаа илүү өндөр цалинтайгаар солих боломж гарна. Өмнө эхэлсэн ажлын ашиг орлого төлөвлөсөн ёсоор буюу бүр давж биелж магадгүй. Өөрийн бизнесээ эхлэх ба тэлж томруулахад таатай, бүр зээлийн хөрөнгө ашигласан ч гэмгүй. Бүтээлч байдлаар өөрийгөө сорьсон хүмүүс Шар Гахай жил амжилтад хүрнэ. Хобби яваандаа үндсэн орлогын эх үүсвэр болж магадгүй. 2019 онд Гахай жилтнүүд мөнгөө өөрсдийн хэрэгцээнд зарцуулахаас гадна ойр дотны хүмүүст, эцэг эхдээ, найз нөхөд ба танилуудад туслах боломжтой болно. Сайхан хүсэл тэмүүллээ дарж барих гэсний хэрэггүй. Дуртай ажлаа хийж илүү сайжруулахаар хичээсэн тохиолдолд ирэх хэдэн жил Гахай жилтнүүдийн хөрөнгө чинээ өсөн нэмэгдсээр байх болно. Гэхдээ та эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалз. Анх харахад амархан баяжих мэт санагдах хувилбар эсрэгээр алдагдалд хүргэнэ.

Ажил үйлс. Албан тушаал ахихыг эрмэлзэж байгаа Гахай жилтнүүд зөвхөн өөрт сонирхолтой мэргэжил, үйл ажиллагааг сонговол зохино. Таны ажил уйтгартай, уцаар хүргэдэг бол ирэх 12 сард эрс өөрчлөлт хийх боломж тохионо. “Генерал болохыг хүсдэггүй цэрэг байдаггүй” гэгчээр томоор мөрөөд, та чадна. Шинэ мэдлэг, ур чадвар, ажлын шинэ арга барил эзэмшихэд таатай. Сурахад хялбар, амархан байна. Дарга удирдлагадаа дээш ахихыг хүсч байгаагаа нэрэлхэлгүй, ичиж зоволгүй хэл.

Удирдах албан тушаал хашиж байгаа бол бүрэн эрхээ эдэл, доод тушаалтнуудын ажлыг тогтмол хяна. Бусдын хайхрамжгүй байдал, эсвэл муу санаанаас болж таагүй шуугианд өртөж шаналж магадгүй. Мэргэжлийн чадвар, дадал зуршлаа төдийгүй өөрийн сэтгэл татам чанараа энд ашиглаарай. Ажил ба амралтын цагаа нарийн баримталж хэвш, амьдралын бусад салбар таны хувьд бас чухал.

Эрүүл мэнд. Гахай жил төрсөн хүмүүс голдуу эрүүл чийрэг биетэй, өндөр настнуудын ихэнх нь Гахай жилтнүүд байдаг. 2019 онд хэт ядрахаас сэрэмжил, хамгийн тохиромжгүй үед бие өвдөж болзошгүй. Өвчний эхний шинж тэмдэг илрэхийг анзаарахгүй өнгөрөх магадлалтай, иймээс ажил амралтын дэглэм баримталж сур. Стрессээ зөв тайлахын тулд спорт зааланд хичээллэж бай, мөн саун баняд орж заншаарай. Түүнчлэн байгалийн сайханд зугаалах хэрэгтэй. 2019 он үйл явдлаар арвин, мөнгө олох олон боломж тохиох тул нойрны хомсдолд орж бага амрах шинжтэй.

Үүний сөрөг дагавар болж ханиад, хамрын шуухинаа тусч болзошгүй. Ханиад томуу дэгдсэн үед олон хүнтэй газраар бүү яв. Өвдвөл бага дээр нь дарж авахгүй бол зүрх судасны системд нөлөөлж магадгүй. Суугаа амьдралын хэв маягаас татгалз, хэр их хөдөлнө төчнөөн их ажиллаж чадна. Энэ нь оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн баримтлах гол дүрэм.

Эх сурвалж: ДАЛД ЕРТӨНЦ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait