ТАЙ МАСК – Тайландын АРЬС ЧАНГАРУУЛАХ ШИДТЭЙ маскны жор

Гучаас дээш насныханд арьс сулрах шинж тэмдэг ажиглагдаж эхлэдэг. Гэтэл өөртөө хангалттай анхаарал тавихгүй бол зарим тохиолдолд арьс сулрах шинж  тэмдэг энэ наснаас ч эрт ажиглагдах нь бий.

Арьс суларч нүхжилттэй болж байгаагийн гол шалтгаан нь амьдралын буруу хэвшил, түүнчлэн удамшлын эмгэг ч байж болно. Арьс сулрахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Тухайлбал, бодисын солилцоо муудах, байнгын стресс бухимдал, дотоод шүүрлийн системийн буруу үйл ажиллагаа, амин дэмийн дутагдал зэрэг нь бидний арьсны эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг байна.

Хүрээлэн буй орчины нөхцөл байдал эсвэл чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг гадаад хүчин зүйлсээс шалтгаалан арьсны эрүүл байдал алдагдаж болно.

Cosmetics on wooden table.

Арьсныхаа сулралыг зогсоож шинэхэн, эрүүл арьсаа эргүүлэн олж авахыг хүсэж байгаа, арьсандаа санаа тавьдаг хэн бүхэнд Тайландын арьс чангаруулах гайхалтай  маскны жорыг танилцуулахаар бэлтгэлээ.

Арьс чангаруулах маск

НАЙРЛАГА

  • 60 гр цагаан будаа
  • 15 гр овьёос
  • 1 хушга
  • 100 гр гадил
  • 100 мл буцалсан ус

Мөн танд нүүрний арьсаа сайтар цэвэрлэх болон маскаа тавьсаны дараа зайлж угаахад хэрэглэх 100 гр хатаасан алтан товч цэцэг болон 400 гр ус хэрэгтэй болно.

БЭЛТГЭХ НЬ:

  1. Эхлээд будаа, овьёосны нэвс, хушгаа гурил шиг болтол нь маш сайн нунтаглаж өгнө. Нунтагаа бөөгнөрүүлэлгүй гүн саванд хийнэ.

2.  Дараа нь гадилаа тусад нь нэг саванд хийж няцлаад савтай нунтаг дээрээ хийнэ.

banana

3.  Бүх орцуудаа холиод усаа бага багаар хийж хутгаад өтгөн зуурмаг болгоно.

4.  Алтан товч цэцгээ хандлагдтал зуурмагаа 10 минут байлгана.

Маск тавихын өмнө нүүрээ сайтар цэвэрлэх нь заавал хийх ёстой алхам юм. Алтан товч цэцгийн ханд бэлэн болмогц түүгээрээ 7-10 минут нүүрээ утаад зөөлөн гуужуулагчаар гуужуулж өгнө. Үүний дараагаар маскаа нүүрэн дээрээ 25 минут тавьж өгнө. Дараа нь буцалсан бүлээн усаар нүүрээ угаагаад дахин (буцалсан) хүйтэн усаар зайлж угаана.

Тай маск тавьсаны дараа таны арьс үл ялиг чангарч таталдах мэдрэмж төрнө, ингэсэн тохиолдолд энэ мэдрэмжийг арилгахын тулд чийгшүүлэгчээр чийгшүүлэх юм уу халуун бүлээн усаар угааж болно.

Гэртээ арьсыг үр дүнтэй чангалах энэхүү Тайландын алдартай маскыг бэлтгэхэд хэр хялбар санагдаж байна? Өглөө, оройдоо өөртөө 25 минут зарцуулаад л 25  настангууд шиг арьстай болох болно шүү, туршаад үзээрэй.

ОРЧУУЛСАН: Х.ГЭГЭЭН

Эх сурвалж: https://takprosto.cc/sovety-kosmetologa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *