Цагаан эрвээхэйтэй тэмцэх ардын арга: Хорхой шавьжинд хувцас хэрэглэлээ сүйтгэх боломжийг бүү үлдээ!
Одоог хүртэл орон сууцанд эрвээхэйнүүд орж ирсээр байдагт гайхах зүйл алга: Хүн төрөлхтөн байгалиас холдсоор л байгаа, жоом бол бүр ховор зочин болсон хэдий ч, цагаан эрвээхэйнүүд байдгаараа байсаар л байна! Яаж ингэж амьд үлдэх чадвартай байдаг байнаа? Байгалийн гаралтай материалаар хийгдсэн зүйлсийг бид өнөөдөр хамгийн сайн чанартайд тооцдог, гэтэл цагаан эрвээхэй нь үслэг эдлэл, ноос, ноолуур зэрэг байгалийн гаралтай материалаар хийгдсэн зүйлд хамгийн их дуртай байдаг.
Хүмүүсийн худалдан авах чадвар сайн байх тусам цагаан эрвээхэй энэ гэр бүлийн гишүүн болох магадлал өндөр байдаг. Эсвэл ийм эрвээхэй хөрштэй болчвол аймшигтай биш гэж үү? Бидний бэлтгэсэн энэ нийтлэл танай шүүгээнд аль хэдийн эзэн суусан цагаан эрвээхэйг хэрхэн шийдвэрлэх талаарх боломжит арга хэрэгслүүдийг танилцуулах болно.
ЦАГААН ЭРВЭЭХЭЙНЭЭС ХЭРХЭН САЛАХ ВЭ?
ГЭРТ ҮҮРЛЭСЭН ЦАГААН ЭРВЭЭХЭЙН ТӨРЛҮҮД
- Шубны
- Хувцасны шүүгээний
- Тавилганы
- Үр тарианы
Цагаан эрвээхэйг хэрхэн дайжуулах
- Анхилуун үнэрт саван
Орос эмээ нар маань эрвээхэйг дайжуулахын тулд ердийн анхилуун үнэртэй саван эсвэл угаалгын саванг хэрэглэдэг байжээ. Хуурай саванг хувцасныхаа шүүгээнд байрлуулаарай. Хуурай саван нь эрвээхэйг айлгаж дайжуулахаас гадна шүүгээг тааламжтай үнэрээр дүүргэх болно.
Хурц үнэртэй ургамал
Эрвээхэйнүүд нь хурц үнэрнээс айдаг тул ийм төрлийн эрвээхэй, хортон шавьжтай тэмцэхийн тулд лаванда, хадаасан цэцэг, шимтэглээ, гааны ургамал, эвкалипт, хушганы модны мөчир, тэр ч байтугай туулайн бөөр гэх мэт хурц үнэртэй ургамалуудыг ашиглаж болно. Шүүгээнд үүрлэсэн эрвээхэйнээс салахын тулд хатаасан лаванда цэцэг юмуу өөр хүчтэй үнэр бүхий ургамлаа жижиг уутанд эсвэл салфетканд хийгээд шүүгээндээ тавьж болно. Хэрэв та шүүгээндээ туулайн бөөр тарааж тавихаар шийдсэн бол өрөө болоод шүүгээгээ агааржуулалт сайтай байгаа эсэхийг сайтар шалгаарай, эс тэгвээс хөгцөрч магадгүй юм шүү.
Жүрж, нимбэг
Шинэхэн жүрж эсвэл нимбэгний хальс нь цагаан хэрэглэлийг эрвээхэйнээс төгс хамгаалдаг. Гэсэн хэдий ч нимбэг, жүржийн хальс хуурайшиж хатдаг талтай. Хатсан хальс ямар ч нөлөө үзүүлэхгүй тул шинэ хальс тавьж сольж байхаа бүү мартаарай. Дашрамд хэлэхэд, цитрусын үнэр нь зөвхөн цагаан эрвээхэйг дайжуулж зайлуулах боловч үүнийг устгадаггүй тул тавиур дээр авгалдай байгаа эсэх, өндөглөсөн газрыг нь олох зэргээр уг үндэсээр нь цэвэрлэж устгах хэрэгтэй.
Эфирийн тос
Лаванда, чинжүү, эсвэл эвкалиптийн хэдэн дусал эфирийн тос таны хувцасны шүүгээг эрвээхэйнээс хамгаална. Жижиг даавуу, салфетканд эфирийн тосоо шингээгээд, хувцсандаа ойр тавиур дээр тавих юмуу өлгөөрэй.
Эрвээхэйнээс хэрхэн хамгаалах вэ?
- Хувцасны шүүгээгээ үе үе янзалж байгаарай. Ингэж янзалж байвал эрвээхэйнд хувцасаа идүүлэхээс сэргийлэх төдийгүй шаардлагагүй хог тоосыг ч цаг тухайд нь цэвэрлэх боломж гэж үзэж болно.
- Хувцас хэрэглэлээ тусгай зориулалтын уут, сав, хайрцаганд хийж хадгалж байгаарай. Мөн хатаасан ургамал, эсвэл эфирийн тос шингээсэн даавуу тавьж хувцасаа хамгаалж байхаа бүү мартаарай.
- Бүх төрлийн хивс, хивсэнцэр, хөнжил, дэр, дэвсгэр гэх мэт зүйлсийг жилд дор хаяж хоёр удаа цэвэр агаарт гаргаж, сайтар хатааж, сэгсэрч, тоосыг нь цэвэрлэж байгаарай.
- Шүүгээнийхээ тавиурыг цууны уусмалаар арчиж, шороо, тос, тоосыг нь цэвэрлэж байгаарай.
- Өвлийн гутлыг хадгалахдаа улавчийг нь авч, сайтар угааж цэвэрлэн хатааж байгаарай. Гутлынхаа дотор талд лаванда, тамхи эсвэл эфирийн тос шингээсэн жижиг салфетка хийж өгч болно.
Эрвээхэйтэй тэмцдэг энэхүү ардын уламжлалт аргууд нь бараг бүгд маш хямд, төсөрхөн, хамгийн найдвартай, аюулгүй аргууд байдаг. Энэ аргуудыг хэрэглэснээр таны үслэг дээлэнд ямар ч аюул заналхийлэхгүй байх болно!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто