Туулайн бөөр жимсийг гоо сайханд хэрэглэх нь

Туулайн бөөрийг хэрхэн хэрэглэх

Намрын улирал бол уйтгарлаж гуниглах шалтгаан биш. Улирал бүрт өөрийн гэсэн давуу талууд байдаг. Жилийн энэ үе бол сагс аваад ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт алхангаа туулайн бөөр түүх хамгийн тохиромжтой үе байдаг.

Туулайн бөөр жимс нь хоёр өөр төрөл байдаг – морины туулайн бөөр (Aesculus hippocastanum), мөн туулайн бөөр (Castanea sativa Mille) гэж, үүнийг жинэхэн туулайн бөөр ч гэж нэрлэдэг. Үр жимсийг нь идэж болно. Францад туулайн бөөрөнд зориулсан баярын өдөр хүртэл байдаг. Туулайн бөөрийг францчуудын үндэсний бүтээгдэхүүн ч гэж үздэг.

Туулайн бөөр нь хушга, бүйлс, хушны самар, газрын самартай харьцуулахад тослог багатай байдагаараа өвөрмөц онцлогтой. Туулайн бөөр нь 60% хүртэл цардуул, 15% орчим сахар, бараг 6% уураг, 2% -иас багагүй өөх тос агуулдаг. Туулайн бөөрөнд олон төрлийн эрдэс, эслэг, А, С, В-гийн бүлгийн амин дэмүүд агуулагддаг. Тэдгээрийн дотор таннин их хэмжээгээр агуулагддаг тул түүхий туулайн бөөрийг хүнсэнд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Уг ургамлын бүх хэсгүүдэд ашигтай бодисууд агуулагддаг. Туулайн бөөр жимс нь биологийн идэвхт бодис, флавоноид, түүнчлэн пектин, тос, цардуул, таннин агуулдаг. Их бие, мөчрүүдийн холтост гликозид, таннин, тос агуулагддаг.

Эмчилгээнд үүнийг дусаалга, ханд болгож хэрэглэдэг. Цусны даралт ихсэх, атеросклероз, зүрх судасны өвчин, тромбоз, эмболи зэрэг өвчнийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.

Уламжлалт анагаах ухаанд туулайн бөөрийг үе мөч, ревматизм, элэгний өвчнөөс хамгаалах, хамгийн гол нь судасны бүдүүрэл, тромбофлебит, бага аарцгийн хэсэгт цусны эргэлт муудсантай холбоотой зарим эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэхэд ашигладаг.

ТУУЛАЙН БӨӨРИЙГ ЮУНД АШИГЛАДАГ ВЭ?

  1. Шүд цагааруулахад

Нунтаг туулайн бөөр нь буйлны өвчнийг эмчлээд зогсохгүй шүдийг цайруулдаг! Туулайн бөөрний гадна хүрэн хальсыг нь хальслаж аваад цагаан чөмөгийг нь хатааж, гурил болгон нунтаглаад л амны хөндийн эрүүл ахуйд хэрэглэж болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн бэлэн болно.

  1. Усанд орохдоо

1 халбага нунтаг туулайн бөөрийг 0.5 л усанд хийж нэг хонуулна. Маргааш нь саванд хийж гал дээр тавьж, буцалгаад шүүгээд ванндаа хийнэ. Энэхүү самарны ашигтай нэгдлүүд нь арьсан дахь цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгийг сэргээн, залуужуулдаг байна.

Морин туулайн бөөрний нунтагаар хувцас угаахад маш сайн, савнан самар шиг л байдаг. Туулайн бөөр нь тааламжтай сайхан үнэртэйгээс гадна гарны арьсыг сайн зөөлрүүлдэг.

  1. Үсээ угаахдаа

Нунтаг морин туулайн бөөрөөр нэг сар үсээ угаахад өөхний булчирхай хэвийн болж, үс уналт бүрэн зогсч, үсний ургалт хурдасдаг гэхээр та магадгүй гайхах байхаа.

  1. Нүүрэндээ

2 хоолны халбага нунтаг туулайн бөөрийг зуурмаг хэлбэртэй болтол нь бага зэрэг ус хийж зуураад нүүрэндээ түрхэж 10 минут байлгаад бүлээн усаар сайтар зайлж угаана.

  1. Шүршүүрт орохдоо

Туулайн бөөрний нунтагаар шүдээ, үсээ угааж, угаалга хийж болж байгаа юм чинь мэдээж шүршүүрийн гель ч хийж бас болно. Ийм шүршүүрийн гелыг хийхдээ дуртай эфирийн тосноосоо хэдэн дуслыг дусааж хүссэн гелиэ хийж хэрэглэж болно.

  1. Хоол хүнсэнд

Зөвхөн хүнсэнд хэрэглэж болдог туулайн бөөр жимсийг л идэж болно (морин туулайн бөөрийг хүнсэнд хэрэглэж болохгүй). Туулайн бөөрийг шарж, жигнэж хэрэглэхээс гадна, газрын самартай хольж жигнэмэг хийх, кофе орлуулагч болгож хэрэглэдэг.

  1. Ургамлын ширхтэй тэмцэхэд

Саванд 10 халбага нунтаг морин туулайн бөөр хийгээд, мөн ижил хэмжээний ус нэмж хийгээд 20 минут буцалгана. Хөрөхөөр нь шүүгээд шүршигч саванд хийгээд ургамал руугаа шүршиж ширхнээс нь салгаж болно.

  1. Иллэг массаж хийхдээ

Морин туулайн бөөр бол массажны тос бэлтгэхэд ордог хамгийн үнэтэй түүхий эд юм. Үүнийг агуулсан массажны тос нь судасны бүдүүрэлтэй, радикулит, үе мөчний өвчтэй хүмүүст онцгой ач тустай юм.

  1. Цагаан эрвээхэйтэй тэмцэхэд

Туулайн бөөрийг шүүгээний тавиур дээр тавьбал цагаан эрвээхэй дайжиж алга болдог байна. Мөн авгалдай нь ч бас устдаг. Гал тогооны өрөөнийхөө тавиур дээр тавихаа ч бас бүү мартаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурваж:Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *