Энэ юу болохыг та нар төсөөлөхгүй л байгаа биз дээ. Гэхдээ тун удахгүй ийм зүйл айл бүрт хэрэг болох болно!
Төвлөрсөн халаалтын улирал эхлэхээр айл бүр л агаар хуурайших асуудалтай тулгардаг.
Агаар хуурайшсанаас үүдэн зарим хүмүүст амьсгалахад хэцүү болж байдагийн адил зарим ургамалд ч агаарын чийг дутагддаг.
Ялангуяа нялх балчир хүүхэдтэй хүмүүст энэ байдал үнэхээр хэцүү байдаг, учир нь та хүүхдээ бүх төрлийн халдвараас хамгаалж чадахгүй байдалд хүрдэг. Өвчтэй хүүхдэд сэрүүн, чийглэг агаар илүү хэрэгтэй байдаг.
Халаалтын улирал ирэх үед танайд агаар чийгшүүлэгч төхөөрөмж байхгүй (мөн та үүнийг худалдаж авах боломжгүй) бол бидний зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Энэ арга агаарыг чийгшүүлэх хамгийн хямд хэрнээ хамгийн сайн арга юм. Энэ аргыг хэрэглэж сурсан тохиолдолд та өрхийн төсөвтөө маш их мөнгө хэмнэнэ гэдгийг санаарай. Хэмнэсэн мөнгөөрөө хүүхэддээ хэрэгтэй зүйлсийг нь авч өгч болно.
ГАР АРГААР ХИЙДЭГ АГААР ЧИЙГШҮҮЛЭГЧ
ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:
- Хуванцар сав
- Туузан скотч
- Давуун уяа
- Маарли
- Ус
ХИЙХ ДАРААЛАЛ:
- Хуванцар савны хажууг ойролцоогоор 5х10 см-ийн хэмжээтэй нүхлэн хайчилж авна.
- Хуванцар саваа даавуун уяагаар паарны хэвтээ шугам хоолойтой бэхлэж өгнө.
- Хуванцар саваа давхар скочоор гулгахааргүй сайн бэхлэж өгөөрэй.
- Маарлиа 10 см-ийн өргөнтэй 1 м-ийн урттай байхаар бодож хэд хэд давхарлаж нугалсан байна.
- Маарилныхаа нэг үзүүрийг савныхаа нүхэлсэн рүү хийж, нөгөө үзүүрээр нь паарныхаа халуун хоолойг ороож өгөөрэй. Ингэж паарныхаа хоёр тал руу нь хоёр маарли ороож өгөх хэрэгтэй.
- Дараа нь сав руугаа ус хийж өгнө.
- Ингээд агааржуулах төхөөрөмжөө суурилуулчихлаа, ажиллуулахад бэлэн боллоо гэсэн үг!
ТАЙЛБАР:
- Саванд ус байгаа эсэхийг байнга шалгаж байгаарай.
- Хуванцар саваа дээш, доош болгож чийгшлийг нь тохируулж болно.
- Маарали нь усны түвшингээс доош унжвал шалан дээр ус дусна гэдгийг анхаараарай.
Ийм агаар чийгшүүлэгчид хэд хэдэн давуу талтай бий: тухайлбал, уг агаар чийгшүүлэгч нь материалын зардал багатай, хийхэд хялбар, эвдэрсэн тохиолдолд солиход хялбар зэрэг давуу талтай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто