Алимны цууны 20 гайхалтай АЧ ТУС

Бид алимны цууг аль хэдийнээ сайн мэддэг болсон. Алимны цууны ач тус, түүний хэрэглээний талаар төдийлөн сайн мэдэхгүй бол та үүнийг уншаарай. Та үүнийг өдөр тутмын гоо сайхандаа болон гэр ахуйн хэрэглээ, цэвэрлэгээндээ ч мөн хэрэглэж болдог аргуудыг хэр сайн мэдэх вэ?

Гоо сайхан, эрүүл ахуйд хэрэглэх нь:

  1. Нүүр цэвэрлэгч ба тоник

Алимны цууны бактерийн эсрэг байгалийн шинж чанарыг ашиглан маш сайн нүүр цэвэрлэгч болгон ашиглаж болдог.  Үүнийг зүгээр л усаар шингэлж, ямар ч будаг, өө сэвийг арилгах, нүүр цэвэрлэхэд хэрэглэнэ.

  1. Амнаас эвгүй үнэр гарахыг арилгах

Амнаас эвгүй үнэр гарах тохиолдолд алимны цуугаар арилгаж болдог бөгөөд үүнийг хэрэглэхдээ маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Унтахын өмнө амаа нэг балга алимны цуугаар зайлаад унтаарай.

  1. Хөхрөлтийг арилгахад

Шарх, үрэвслээс үүссэн арьсны хөхрөлт, хаванг алимны цуугаар амархан арилгаж болно.

  1. Эрүүл үсэнд

Хэт их тослогтдог үсэнд, 4 аяга усан дээр  ⅓ аяга алимны цуу хийж найруулан үсээ зайлж угаавал үсний тослогжилт багасна.

  1. Деоздорант

Худалдааны деоздорантад химийн хортой бодис агуулагддаг тул хор нөлөө ихтэй байдаг. Харин үүний оронд алимны цагаан цуу ашиглавал хямд төсрөөс гадна, хор нөлөөгүй, суганы үнэрийг маш сайн дардаг.

  1. Шүд цайруулахад

2 халбага усанд 1 халбага алимны цагаан цуу хийж амаа зайлвал шүдэн дээр тогтсон өнгөр арилах боломжтой.

  1. Хөлний эмчилгээнд

Алимны цуунд хөлөө арван минутын турш дэвтээгээд дараа нь усаар сайтар зайлж угаагаад, хөлний эвгүй үнэртээ Баяртай гэж хэлээрэй!

Гэр ахуйдаа хэрэглэх нь:

  1. Анхилуун үнэр

Алимны цууг тааламжгүй үнэр ханхалсан газарт ойрхон тавган дээр хийж тавь, эвгүй үнэр маш богино хугацаанд алга болох болно!

  1. Гербицид

250 гр алимны цуунд ¼ аяга давс, 1 цайны халбага шингэн саван хийгээд хогийн ургамал устгах шингэн найруулж болно.

  1. Цэвэрлэгч

Алимны цуу болон усыг ижил хэмжээгээр хийж найруулаад өрх гэрийн нөхцөлд хэрэглэхэд ямар ч аюулгүй, хор нөлөөгүй, химийн орц найрлагагүй бактери болон бохирдлыг арилгагч шингэнийг хийж болно.

Woman cleaning the counter in the kitchen

Хоол хүнсэнд хэрэглэх нь:

  1. Жигнэмэгт

Бялуу болон жигнэмэгт амт оруулах зорилгоор алимны цуу хийдэг.

  1. Шүүсэнд

Жимсны шүүсэндээ алимны цуу нэмж хэрэглэвэл таны эрүүл мэндэд гайхалтай ашиг тустай байх болно.

  1. Сүмсэнд

Aлимны цууг барбикюны сүмс, даршилсан ногоо, соус, амтлагч зэрэгт нэмж хэрэглэнэ.

  1. Шөлөнд

Алимны цууг шөлөндөө нэмж хэрэглэвэл илүү сайхан зөөлөн амт орох болно!

  1. Салатанд

Өөрийнхөө гарын салатныхаа амталгаанд алимны цуу болон чидун жимсний тос хийж өгвөл илүү сайхан амттай болно.

Эрүүл мэндэд хэрэглэх нь:

  1. Жин хасахад

Өдөр бүрийн хоолны дэглэмдээ алимны цуу нэмж хэрэглэж байвал жин буурах процесс түргэсдэг байна.

  1. Цэвэрлэгээ ба хоргүйжүүлэхэд

Алимны цуунд агуулагддаг хүчил нь хорт бодисуудыг саармагжуулахаас гадна бие махбодиос хорыг маш сайн зайлуулдаг байна.

  1. Хоолойн өвчинд

Хоолойг өвчлүүлдэг бактериудыг устах хамгийн сайн аюулгүй арга бол алимны цуугаар хоолойгоо зайлах явдал юм.

  1. Эрч хүчээ нэмэгдүүлэхэд

Томхон аяга усанд 1-2 халбага алимны цагаан цуу хийж уусган ууж байвал өдөрт авах энергийн түвшин нэмэгддэг гэж үздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *