Нүдний доод зовхи хөхрөх, унжих, үрчлээтэх асуудал хэн бүхэнд түгээмэл байдаг. Тэгвэл энэ асуудлаас гэрийн нөхцөлд амархаан салж болно. Нойргүйдэл, стресс, ядаргаанаас болоод хүний нүдний доод зовхи хөхрөн харлах, хавагнах, улмаар суларч үрчлээтэх асуудал элбэг тохиолддог. Энэ нь хүний нүүрний арьсны хамгийн нимгэн, эмзэг арьстай хэсэг ба гоо сайхан харагдахад ч ихээхэн нөлөөлнө. Тиймээс гэрийн нөхцөлд гарын доорх бүтээгдэхүүнээр хэрхэн доод зовхио арчлах энгийн хялбар аргыг хүргэж байна.
Жор-1
Үүний тулд танд бага зэргийн хүнсний сода, бүлээн ус байхад л хангалттай. 1 цайны халбага хүнсний содыг 150 мл халуун бүлээн ус эсвэл баахуу цайнд сайтар хутгаж уусгаад хөвөнд шингээж нүдний доод зовхин дээр бүлээн жин тавих маягаар 15 минут болгоод бүлээн усаар угаагаарай. Та үр дүнг мэдрэх болно. Энэхүү аргыг 7 хоногт 2-3 удаа орой унтахаасаа өмнө хэрэгжүүлбэл үр дүнтэй. Мэдээж эрт унтаж амрахыг хичээгээрй. Ингэснээр таны зовхины хөх өнгийг арилгаж, зовхи суларч унжихаас сэргийлж, арьсийг чангалдаг байна.
Жор-2
Бас нүдний зовхи хавдаад унжаад, булчин нь сулраад ирэхээр нүдээ нээхэд ч төвөгтэй санагдах үе бий. Хүчтэй үйлчилгээтэй, тохиромжгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, мөн нүдээ харандаа, тень зэргээр хүчтэй дарж будах нь зовхи суларч унжих нэг шалтгаан болдог. Харин аз болж уг асуудалтай тэмцэх тун энгийн бөгөөд гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох жор байна.
Танд 1 ширхэг өндөгний цагаан, 1 ширхэг будаг арилгадаг хөвөн хэрэгтэй. Зовхиныхоо будгийг сайтар арилгаад хатаана. Өндөгний шарыг цагаанаас нь ялгаад өндөгнийхөө цагааныг хөвөндөө шингээнэ. Нүдээ аньж зовхиндоо өндөгнийхөө цагаанаас болгоомжтой түрхэнэ. Бүрэн хаттал нь нүдээ нээхгүй бөгөөд хатах үйл явцыг хурдасгахын тулд сэнс ашиглаж болно. Ингээд хатангуут нь хүйтэн усаар угаана.
Жор-3
Өөр бас нэг арга бол нүдний дээд зовхи болон доод хэсэгт тавьж хэрэглэх маск юм.
Орц: 1 ширхэг өндөгний цагаан, 2 цайны халбага гурил, 1 цайны халбага зөгийн бал
Өндөгний цагаанаа хөөсөртөл нь хутгаад 2 халбага гурил, 1 цайны халбага зөгийн балаа нэмж нүднийхээ дээд болон доод зовхинд түрхэнэ. Ингээд 15-20 минут байлгаад хүйтэн усаар угаана.
Нүд: Нүдний эргэн тойрны арьсыг онцгойлон арчлах хэрэгтэй. Нүдний доор хүнхэр үүсдэг нь нойр дутагдсанаас болдог. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут үүсдэг.
Зовхины хөх толбыг төмсний маскаар арилгах арга: Арилгасан түүхий төмсийг зутан болтол нь үрнэ. Зутангаа марланд хийж ороогоод нүдэн дээрээ тавьж 20 минутын болгооод угаана.
Нүдний доор уутанцар үүссэн бол: Арилгасан төмсыг зутан болтол үрээд 1цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хольж хутгана. Зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана.