Жирэмсний хордлогыг даван туулах 10 зөвлөгөө

Жирэмсний эрт үеийн хордлого нь жирэмсний эхний гурван сарын хугацаанд дотор муухайрах бөөлжих зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд өглөөгүүр тод илэрч өдөр тийшээ багасдаг. Харин ихэнх эмэгтэйчүүдэд бүх л өдрийн турш үргэлжилдэг байна. Хүнд хөнгөний хувьд эмэгтэй хүн болгонд, жирэмслэлт бүрийн үед харилцан адилгүй илэрдэг.

1) Сайн амрах

Шөнөдөө сайн унтаж амрах нь жирэмсний эрт үеийн хордлогыг багасгадаг. Гэхдээ хоол идсэний дараа унтах нь дотор муухайрах зовиурыг ихэсгэдэг.
Шөнө унтахдаа жирэмсэн эхчүүдэд зориулсан том дэрийг дэрлэн, тэвэрч унтахад илүү сайн унтах боломжийг бүрдүүлнэ. Эрт унтаж, эрт босох нь дотор муухайрах, бөөлжих зовиурыг багасгана.

2) Хооллолтондоо анхаарах

Тослог ихтэй, түргэн хоол хүнснээс зайлсхийх

Бага порцтой хооллох: Бага порцоор хооллох нь дотор муухайрах зовиурыг бууруулдаг Гэхдээ хэт бага хэмжээгээр хооллоход ходоодны хүчлийн хэмжээ ихэссэнээс дотор муухайралтыг ихэсгэнэ гэдгийг анхаараарай

Өглөө орноосоо босохоосоо өмнө давстай самар, жимс орныхоо хажууд тавиад идээд босоорой. Өглөөний цайндаа хүйтэн алимны жүүс, гадил, лийр идвэл дотор муухайрах зовиурыг багасгадаг.

Орой унтахдаа уураг ихээр агуулсан хөнгөн зууш идвэл шөнийн турш цусан дахь сахарыг хэвийн байлгаснаар шөнө дотор муухайрах зовиургүй амрах боломжийг олгоно. Хоол хүнсийг хөргөж хэрэглэхэд хоолны үнэр бага болж дотор муухайрах зовиурыг багасгана.

3) Үргэлж хөдөлгөөнтэй завгүй байх

Жирэмсний үед дотор муухайрах зовиурыг мартахын тулд завгүй байх нь хамгийн чухал. Жишээ нь телевиз үзэх, ном унших, алхах, хөзөр тоглох гэх мэт

4) Хангалттай шингэн зүйл сайн уух

Ус уух нь шингэн алдалтаас сэргийлдэг. Иймээс өдөрт 8 аяга усыг уух хэрэгтэй.Дан ус уух нь хэцүү байдаг учраас та зөгийн бал, лимон нэмээд уувал дотор муухайрах зовиур багасгана. Дан ус уухдаа мөс дотор нь хийж уувал дотор муухайрах нь бага байдаг

5) Цагаан гаатай цай уух

Цагаан гаатай цай уух нь дотор муухайралтыг багасгаж, хоол боловсруулах эрхтнийг үйл ажиллагааг дэмждэг.

6) Биед эвтэйхэн хувцас өмсөх

Бие барьсан хувцас өмсөх нь дотор муухайрах зовиурыг улам ихэсгэдэг. Өөртөө эвтэйхэн хувцас өмсөж байгаарай

7) Мультивитамин уугаарай

Жирэмсний мультивитаминыг орой унтахдаа хөнгөн зууштай хамт уух хэрэгтэй. Холин, В6 өндөр тунтай, төмөр бага агуулсан жирэмсний витамин нь дотор муухайрах зовиурыг бууруулдаг. Төмөр ууж байгаа бол витамин С эсвэл жүржийн шүүстэй хамт уугаарай.

8) Компютер, утасны дэлгэцнээс аль болох хол байх

Компютер, утас зайлшгүй хэрэглэх үедээ аль болох том дэлгэцтэйг бага хугацаагаар бүдэг суурьтай дэлгэцний зурагтай болгож хэрэглэхэд дотор муухайрах зовиур багасдаг.

9) Хурц үнэртэй хоол хүнс, үнэртэй ус, эд зүйлсээс хол байх

Хурц үнэртэй хоол хүнс, халуун ногоо, үнэртэй усыг хэрэглэхгүй байх нь дотор муухайралтыг багасгана.

10) Ходоодны хүчил бууруулах

Заримдаа ходоодны хүчил ихэссэн үед дотор муухайрах зовиур ихэсдэг тул ходоодны хүчлийг саармагжуулах үйлдэлтэй эмийг эмчийн заавраар хэрэглэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *