Өнөө үед зурагт болон компьютерийн өмнө удаан хугацаагаар хөдөлгөөн багатай суух болон өөр бусад амьдралын хэв хаягаас шалтгаалан судас нарийсах, цус бүлэгнэх эрсдэлт хүчин зүйлс бий болж байдаг. Хэрэв энэ өвчнөөр өвдсөн бол зүрх болон уушгинд хүндрэл үүсэх шалтгаан болдог аж. Гэсэн хэдий ч амьдралын зөв хэв маягийг бий болгосноор энэ өвчнөөс шалтгаалах хүндрэлээс сэргийлэх боломжтой юм.
1. Хэт бариу хувцас өмсөх хэрэггүй.
Хатуу материалтай бариу өмд нь цусны эргэлт чөлөөтэй эргэлдэхэд саад учируулах тул аль болох зайлсхийх хэрэгтэй. Биед эвтэйхэн хувцаслахыг илүүд үзээрэй.
2. Эпсон давстай усанд ороорой.
Эпсон давстай усанд орсноор таны цусны эргэлт сайжирна. Мөн Эпсон давс нь эрдэс бодисоор баялаг төдийгүй таны биеийг амрааж тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс та хөөстэй усанд орохын оронд Эпсон давстай усыг сонгох нь таны эрүүл мэндэд тустай.
3. Дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Судасны нарийслаас сэргийлэх хамгийн чухал зүйл нь идэвхитэй хөдөлгөөнтэй байж удаан хугацаагаар суухаас зайлсхийх хэрэгтэй.
4. Машин барьж байхдаа 2 цаг тутамд машинаасаа гарч биеийн чилээгээ гарган сунгалт хийх хэрэгтэй.
Удаан хугацаагаар машин барих нь судасны нарийсал болон цус бүлэгнэх шалтгааны нэг болдог учир хол замд явахдаа 2 цаг тутамд түр зогсолт хийж биеийнхээ чилээг гарган сунгалтын дасгал хийхийг зөвлөж байна. Ингэхийн сацуу та байгалийн сайхныг ч анзаарч харан таашаал аваарай.
5. Байгалийн гаралтай цус шингэлэгч бүтээгдэхүүн хэрэглэх
Хэдийгээр эмч цус шингэлэх үйлчилгээтэй эмийн жор бичиж өгсөн бол үүнд бас байгалийн гаралтай гайхалтай үр дүнтэй бүтээгдэхүүн байдгийг санаарай. Эхэхүү гайхалтай эмчилгээний үр дүнтэй бүтээгдэхүүнд: сармис, турмерик буюу шар гаа болон жинжко /gingko/навчны цай орно. Эдгээр бүтээгдэхүүнийг хүнсэндээ нэмэлтээр оруулж өгснөөр эрүүл мэндэд тустай төдийгүй хоолны амтыг илүү сайжруулах болно.
6. Шагай болон хөлийн хуруунуудын дасгал.
Бид ихэнхи цагаа ажил дээрээ сууж өнгөрүүлэх нь хөлийн цусны урсгалыг муутгадаг. Тиймээс хөлийн шагайны дасгал хийж цусны эргэлтэй сайжруулах хэрэгтэй.
7. Даралттай дирко өмсөх.
Судас бүдүүрлийн зориулалтын дирко нь хөлийн судас бүдүүрлийн эхэн үе шатанд судас улам бүдүүрэхээс хамгаалан, урьчилан хэрэглэхэд үр дүнтэй бөгөөд өвчний шинж тэмдгийг удаашруулан багасгаж, байдлыг муутгахгүй, хөл ядрах, хүндрэх мэдрэмж, өвдөлт мэдрэх зэрэг эхэн үеийн судас бүдүүрлийн өвчтөнд хамгийн тохиромжтой. Судас бүдүүрлийн зориулалтын дирко нь шагайнаас гуя хүртэл байх бөгөөд хураагуур судасны эргэлт зүрх рүү өгсөн гарахад тус болдог ач холбогдолтой.
8.Нhelichrysum цэцгийн тосыг арьсандаа түрхнэ.
Helichrysum хэмээх шар цэцэг нь байгалийн гаралтай цус шингэлэх, үрэвслийг эсрэг үйлчилгээтэй. Асуудалтай байгаа хэсэг газартаа хэдэн дусал тосыг хэрэглэхэд болно.
9. Хөлөө дээш өргөх нь зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.
Дээш харж хэвтээд хана дагуулан хөлөө дээш өргөх дасгал нь таны эрүүл мэндэд тустай. Зүрх болон толгойноос ердөө 6 инч дээш байхад хангалттай гэнэ. Өдрийн турш суугаа ажиллатай хүмүүс энэхүү дасгалыг өдөр бүр тогтмол хийх нь цусны урсгал сайжирч хөлийн булчингийн судаснуудад сайн нөлөөтэй аж.
10. Хөлөө ачиж суухаас зайлсхийх хэрэгтэй.
Бид өөрийн мэдэлгүй хөлөө ачин удаан хугацаанд суучихсан байдаг. Харин гэнэт хөлөө бадайрч байгааг анзаарч буулгадаг бөгөөд тухайн үед танд ямар нэгэн өвчин зовиур илрэхгүй байлаа ч дотоод эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж байдаг аж. Удаан хугацаанд хөлөө ачиж сууснаар гуяны дотоод булчин агшдаг бол гадаад булчин сунаж орхидог. Мөн энэ нь хөлийн судас бүдүүрлийн хамгийн гол шалтгаан болдог билээ.
- Удаан хугацааны турш хөлөө ачиж сууснаар мэдрэлийн саажилттай болж, хамаг бие салганах өвчтэй болдог аж.
- 2010 онд нэгэн судалгаагаар хөлөө ачиж удаан суусны улмаас цусны даралт ихсэхэд хүргэдэг хэмээн дүгнэсэн төдийгүй хүмүүсийг тус байрлалаар суухаас аль болох татгалзахыг зөвлөсөн юм.
Үүнээс гадна хөлөө ачиж суухаас татгалзах бас нэгэн шалтгаан бол нурууны гажиг аж. Хөлөө ачиж суусан тохиолдолд нуруу, өвчүүний ясанд учрах даралт жигд бус, тэнцвэргүй болсноор нурууны өвчтэй болох суурь тавигддаг байна. Мөн хөлийн булчингийн цусны эргэлтийг хааж саатуулснаас болж хөл бадайран, венийн судасны үрэвсэл, цусны бөглөрөл, түгжрэл үүсэх аюултай ажээ.