Цусны эргэлтийн хамгийн ойрхон зам, шимт бодисын дээжийг амсагч нь хүний тархины эд эс байдаг. Цусан хангамж сайтай тул хүний бие махбодийг хөдөлгөгч хүч мэдрэлийн системийн болон дотоод шүүрлийн системийн олон үйлдлийг боловсруулж, судасны торлогоор элбэг тул хараа, сонсгол бусад эд эрхтэний амин чухал төвүүд тэжээж сэргээдэг онцлогтой.
Хүний тархины цусан хангамж багасах, толгойн өвдөлтүүд, ой санамж муудах, амархан марталт зэргийн олон шалтгаануудын 90% зөвхөн тухайн хүний хорт зуршил, мэдрэлтэх (nervosis), суурь боловсрол, архаг өвчлөл, хоолны болон бэлгийн амьдралын дэглэмгүй байдлаас хамаардаг. Үлдсэн 10% хүний судасны бөглөрөл, төрөлхийн гажиг, удамшлын болон халдварт өвчин, тархины эмгэг, хавдар уйланхай, тархины гэмтлээс хамаардаг байна.
Бүсгүйчүүдийн нас ахих тусам дотоод шүүрлийн хямрал хурцдаж, тархины цус харвалт их байдаг бол эрчүүдэд хоолны дэглэм хорт зуршлаас болж судасны хананд өөрчлөлт орсноос, омог бардам загнах, хэт хүчилсэн биеийн хүчний хөдөлмөрийн улмаас тархины цусан хангамж багасах цус харвалт их байдаг.
Тархины цус харвалт хоёр янзаар явагдана. Тархины судасны бөглөрөл, цусны даралт их үед судас хагарч цус харвалт болдог бол тархины цусан хангамж ихээхэн муудаж тархины эд эсэд цус, тэжээл хүрэлцэхгүйгээс тархины эд эс үхжиж цусгүйдэлийн цус харвалт болно.
Урьдчилан сэргийлэх: Тархины цусан хангамж муудах шинж толгой “Мигрэнь” хам шинжийн өвдөлт өгсөн үед хоол ундны дэглэм барих, уурлаж уцаарлахгүй байх, тархины цусан хангамж муу бол уламжлалт эмчилгээний аргаар эмчлүүлэх, рашаан сувилалд явах, ном сайн унших, хорт зуршлаа орхих, халдварт өвчнөөр өвдөхгүй байх хэрэгтэй
Эмчилгээний жор
Судсыг бэхжүүлэх, ой санамжаа сайжруулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх, дархлааг сайжруулахад тустай.
Нунтаглаж жижиглэх:
500 г цангис (хөлдөөсөн байж болно), 350 г зөгийн бал, 1 ширхэг дунд зэргийн (ойролцоогоор 150 г) нунтагласан тунхууны үндсийг холино. Бүгдийг миксерээр нунтаглаад тагтай шилэн саванд хийж хөрөгчинд хадгалаарай. Өдөрт гурван удаа хоолны дараа 2-3 ц.х-аар десерт байдлаар халуун цайгаар даруулж хэрэглэнэ. Илүү амттанд дуртай бол зөгийн балыг 500 грамм хүртэл нэмэгдүүлж болох юм.
Сонгинотой чацаргана – судас хатуурах, сарнимал хатуурлын эмчилгээнд
Судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд адил хэмжээгээр авсан шинэхэн сонгины шүүс болон зөгийн балыг хэрэглэдэг. 1 ц.х бэлдмэл дээр 5 дусал чацарганы үндэсний ханд нэмнэ. Өдөрт 3-4 удаа 1 ц.х-аар хэрэглэнэ. Шинэхэн сонгино идэх нь маш тустай – ногоон, бөөрөнхий. 1 х.х чацарганы үндэсний хандтай уусмал болон 1 х.х бэлдмэлээ (сонгино, зөгийн балын) өдөрт 3 удаа хоолны дундуур ууж болно. Судас хатуурсан үед 1-2 сар нь курс эмчилгээ болдог байна. Хандыг харанхуй сэрүүн газар хадгална.