Хоолоо зөв зажилж сурснаар жингээ хасах боломжтой

Жин хасах хамгийн энгийн арга! Ердөө хоолоо зөв зажилж идэж сурснаар хүрч болох үр дүн

Зөвхөн хурдан турахын хажуугаар эрүүл мэндээ ч сайжруулах арга зам бий. Үүний нууц нь ердөө хоолоо удаанаар, сайтар зажлах явдал юм. Энэхүү зөвлөгөө маань тэнэг санагдаж болох ч үнэн хэрэгтээ бүх зүйл логиктой байдаг шүү дээ. Хэрэв та бидний зөвлөмжийг дагаж мөрдвөл 3 сарын хугацаанд хоолны дэглэмгүйгээр жингээ 10 кг-аар хасах боломжтой.

Хүн хоолоо хангалттай сайн зажиллаж идвэл хэт их идэх гээд байдаггүй. Үүнээс гадна энэ зажиллах үйл явц нь хоол боловсруулах үйл явцыг хэвийн байлгахад онцгой үүрэгтэй байдаг. Ийнхүү нэгэнт хоолоо сайн зажилж идэхийн бүх давуу талыг мэддэг болсон тул үүнийг туршиж үзэх л үлдлээ …

Хоолоо хэрхэн сайн зөв зажиллах вэ?

  1. Хоол хүнсийг сайтар зажилж идэж байвал хоолны илчлэгийн хэмжээ буурдаг байна. Хүн багахан хоол хүнс идэхэд л өлсөж байгаа мэдрэмж дарагддаг, нэг үгээр бол энэ нь илчлэг багатай хоол иднэ гэсэн үг юм. Энэ бол хоолны дэглэмийн хатуу хязгаарлалтгүйгээр эрүүлээр турах маш энгийн схем юм.
  2. Ургамлын гаралтай хоолыг сайн зажилж идвэл илүү амттай байдаг. Удаан зажилж идэх тусам хоолны амт илүү сайхан мэдрэгддэг! Явуут дундаа юм иддэг хүн, бас их хэмжээгээр иддэг хүмүүс хоолны жинхэнэ амт чанарыг мэдэрч чаддаггүй.
  3. Олон удаа сайн зажилж иддэг хүний хоол маш хурдан бөгөөд амархан шингэдэг. Хоол боловсруулах үйл явц хялбар болоод ирэхээр хоол идсэний дараагаар ходоодонд хүнд мэдрэмж төрөхгүйгээс гадна хэтрүүлж идэхгүй, ходоодоо сунгахгүй байх давуу талууд бий. Идсэн хоол хүнс бидний биеийг эрч хүч, тэжээлээр хангахаас гадна эрүүл мэндэд маань маш чухал ач холбогдолтой. Эцэст нь хэлэхэд, муу зажилсан хоол хүнс бидний биед бараг шингэдэггүй гэж ойлгож болно!
  4. Та өөр дээрээ ийм туршилт хийгээд үзээрэй, ганцхан 7 хоногийн дараа л танд илүү сайхан болж байгаа нь мэдрэгдэж эхлэнэ. Хоолоо болгоомжтой зажилж идсэнээр ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт ходоод гэдэсний өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж чаддаг байна. Ходоод хэт их ачаалал авахаа болихоор бие сэргэхэд маш их хүч зарцуулагдах нь багасч, ядаргаа тайлагддаг байна!

Бага байхад маань эцэг эхчүүд биднийг хоолоо сайн зажилж идэхийг захидаг байсан нь гайхах зүйл биш байжээ. Энэ нууцыг нэгэнт мэдсэнээс хойш илүүдэл жингийн асуудал ч үүрд мартагдах болно. Хоол идэхдээ анхаарлаа саринуулахгүйгээр аажуу уужуу идэж байгаарай, идэж байхдаа ном, сонин уншихгүй, зурагт үзэхгүй байх хэрэгтэй.

Аль болох хоолтой хамт шингэн юм уухгүй байх хэрэгтэй, хоолны хажуугаар шингэн юм уувал хоолны боловсруулалт, шингээлтэд муугаар нөлөөлдөг тул хоол идэхээс 15 минутын өмнө, хоол идсэнээс хойш 15 минутын дараа шингэн зүйл ууж байгаарай. Эслэгээр баялаг хоол хүнс сонгон хэрэглэж байгаарай, мэдээжийн хэрэг, зажиллахад ч маш тааламжтай. Энэ бол эрүүл мэнддээ санаа тавьдаг хэн бүхэнд зориулсан хоолны үндсэн дэглэм юм шүү. Найзуудаа эрүүл мэндэд хоргүйгээр амархан турахад нь туслах энэхүү гайхалтай аргын талаар дуулгаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *