Төмсний цардуулыг амьдрал ахуйдаа хэрхэн хэрэглэх ашигтай 10 зөвлөмж

Цардуулыг амдрал ахуйдаа юу юунд, хэрхэн хэрэглэдэг талаар: Та гайхшрах нь лавтай!

Төмсний булцуунаас гаргаж авсан бүтээгдэхүүнийг төмсний цардуул гэдэг. Цардуул нь цагаан буюу цайвар шаргал өнгөтэй сул нунтаг бөгөөд хүний ​​биед гайхалтай шингэдэг хүнс юм.

Гэхдээ цардуулын сайн талуудыг  нь дутуу үнэлэх нь бий. Цардуулыг сайн гэрийн эзэгтэйн гарт үргэлж ойр байх ёстой зүйлсийн нэг, эзэгтэйн маш сайн туслах гэж нэрлэж болно. Энэхүү бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдрал ахуйдаа олон зүйлд ашигладаг, тэр ч байтугай олон төрлийн өвчинд ч эм болгон ашигладаг байна.

Та үүнийг өөрөө шалгаад үзэж болно. Бид танд цардуулыг юунд хэрхэн хэрэглэдэг талаарх 10 зөвлөмжийг бэлтгэсэн.

ЦАРДУУЛЫГ ЮУНД ЯАЖ ХЭРЭГЛЭДЭГ ТАЛААР 

  1. Биеийн тайвшруулагч нунтаг

Цардууланд өөрийн дуртай эфирийн тосноосоо хэдэн дуслыг дусаагаад сайтар холиж өгөөрэй. Ингээд таныг тайвшруулах үйлчилгээтэй байгалийн анхилуун үнэрт нунтаг бэлэн болно.

  1. Мал, амьтны арчилгаанд

Амьтанд зориулсан ердийн шампунь байхгүй тохиолдолд үүнийг цардуулаар орлуулж болох юм. Үүнийгээ гэрийн тэжээвэр амьтныхаа үсэн дээр цацаад самнаад л боллоо. Яарсан үедээ өрийнхөө үсийг ч хөнгөхөн сэвсийлгэж болдог юм шүү.

  1. Хуучин картны нүүрийг шинэхэн мэт болгоно

Хэрэв танд онцгойлон эрхэмлэдэг дурсгалын картнууд байдаг ч картууд нь өнгө муухай болсон бол агаар нэвтрэхгүй уутанд цардуултай хамт хийгээд сайн сэгсэрээрэй. Үүний дараа картуудаа цэвэрлээд үзээрэй.

  1. Хуучин чихмэл тоглоом цэвэрлэх

Зөөлөн тоглоомыг үе үе арчилж байх шаардлагатай байдаг. Тоглоомон амьтадаа цэвэрлэхдээ цардуултай уутанд хийгээд сайтар сэгсэрээд бүх л шөнийн турш уутанд нь байлгаарай. Өглөө нь та тоглоомынхоо тоосыг соруулах хэрэгтэй.

  1. Модон тавилга өнгө оруулна

Ус, цардуул хоёрыг 1:1 харьцаатай хольсон уусмалд алчуураа норгоод модон тавилгаа арчаад үзээрэй. Гайхалтай өнгө орох болно.

  1. Хоолойн ангинад

Нэг аяга усанд хагас халбага цардуул, 5% -ийн спиртын агууламжтай 3-5 дусал иодын уусмал хийгээд сайтар хутгана. Энэхүү уусмалаараа хоолойгоо өдөрт хэд хэдэн удаа зайлж угаавал хоолойн өвчин хурдан эдгэх нь гарцаагүй.

  1. Ходоод гэдэсний өвчинд

Өдөрт гурван удаа, хоолноос 15 минутын өмнө нэг дессертны халбага төмсний цардуул 3 аяга усанд хийж ууна.

  1. Арьсны үрэвсэл, шалбархай, насны толбо, батга зэргийг эмчлэхэд

Арьсан дээр гарсан үрэвсэл, батга, нөсөө толбыг цардуулаар цэвэрлэнэ. Цардуулаа нунтаг чигээр нь хэрэглэж болно.

  1. Барзгар арьсыг зөөлрүүлж, үрчлээг толийлгоно

Барзгар арьсыг зөөлрүүлж, үрчлээг толийлгодог цардуултай баннанд ороорой. Цардуултай ванн бэлтгэхдээ нэг литр халуун усанд нэг халбага цардуул байхаар тооцож хийгээд уусмал бага зэрэг хөртөл нь идээшүүлээд орно.

  1. Ханиад, томуу, нусгай хамарт

Тал халбага цардуул, нэг халбага зөгийн бал, 2 ширхэг шинэхэн өндөгний шар, 2 халбага цөцгийн тос, эдгээрийг сайтар холиод хоолны өмнө хагас халбагаар өдөрт 3 удаа уухад ханиад, томуу, нусгайрах байдал намждаг байна.

Дээрх шинж чанарууд дээр нэмж өгүүлэхэд цардуул нь цусан дахь холестеролыг бууруулах чадвартай тул судасны хатууралын эсрэг нөлөө үзүүлдэг байна.

Мөн цардуул нь калийн агууламж өндөртэй тул илүүдэл усыг биеэс зайлуулж өгдөг байна (иймээс бөөрний өвчтэй болон архи уудаг хүмүүст чухал ач тустай гэж ойлгож болно).

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *