“Алтан жор” нэртэй гайхалтай ундаа: Ханиад, томуу, уушигны өвчнөөс сэргийлнэ

Профессор Эфимовын алтан жор: Залуужуулах шидэт ундаа

Байгаль эх бидэнд зөвхөн хамгийн сайн сайхныг л бэлэглэдэг, хэн ч энэ үнэнтэй маргахгүй бизээ. Мэдээжийн хэрэг, та биеийн дархлаагаа сайжруулахын тулд янз бүрийн эмэнд багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг байх, гэхдээ уламжлалт анагаах ухааны аргаар урьдчилан хамгаалж сурах нь илүү хялбар биш үү?

Ингээд бид та бүхэнтэйгээ “профессор Эфимовын залуужуулах элексир” гэдэг нэрээр олонд танигдах болсон гайхалтай ундааны жорыг хуваалцах гэж байна.

Олон төрлийн өвчнөөс хамгаалдаг тул профессорын энэ жорыг “алтан” гэж нэрлэх болсон байна. Цусны эргэлтийн систем, уушиг, элгэн дэхь хорт бодисуудыг гадагшлуулж цэвэрлэхэд энэ ундааг ашигладаг. Үүнээс гадна үүнийг тогтмол хэрэглэснээр ханиад, томуу, халдварт өвчнөөс маш сайн урьдчилан сэргийлэх үйлчлэл үзүүлдэг байна.

ПРОФЕССОР ЭФИМОВЫН ЗАЛУУЖУУЛАХ ЭЛЕКСИР

ОРЦ, НАЙРЛАГА:

  • Залуу нарсны хэдэн нахиа
  • 2 л ус
  • 2 хоолны халбага сонгины хальс
  • 1 амны халбага чихэр өвс (чихэр өвсний үндэс)
  • 2 хоолны халбага нохойн хошуу

БЭЛТГЭХ НЬ:

  1. Нарсны 2-3 см урттай нялх найлзуурнаас 30-50 гр –ийг паалантай саванд хийгээд дээрээс нь усаа хийж өгнө. Эдгээр дээрээ сонгины хальсаа жижиглэж, чихэр өвсний үндэсээ маш сайн нунтаглаж нэмж хийгээд бага гал дээр 20 минут буцалгана.
  2. Нухсан нохойн хошуугаа нэмж хийгээд 30 секунд хэртэй буцалгана. Бэлэн болсон ундаагаа савтай нь гаргаж ирээд хөнжлөөр хучаад 10-12 цагийн турш халуун бүлээн байлгаж идээшүүлнэ.
  3. Бэлэн болсон ундаанаас хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно. Гэхдээ “Хэтэрхий сайн зүйлд ч бас муу зүйл байдаг!” гэдгийг санаарай.

Үүний анагаах ач тус зөвхөн дээр өгүүлсэн өвчнүүдээр хязгаарлагдахгүй. Энэхүү ундааны ач тусаар та мэдрэл, амьсгалын замын үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэлээ бүр мартах болно. Арьсны өвчин, ялангуяа псориаз зэрэг өвчнүүдийг нам дардаг байна. Хамгийн гол нь үүнийг ууснаар бие махбодийн хамгаалалт болох дархлааны систем маш сайн бэхиждэг. Тиймээс үүнийг ууж биеийн дархлаагаа дэмжиж өгөөрэй!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *