Арьсан дээр ургасан жижиг ургацагийг гэрийн нөхцөлд арилгах эмчилгээ

Арьсан дээр гарсан папилломаг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах зөвлөмж: хамгийн үр дүнтэй арга!

Арьсан дээр гардаг жижиг папиллома буюу ургацаг нь хүний ​​папилломавирус (HPV) –ээр үүсгэгддэг жижиг хоргүй хавдар юм. Энэ хоргүй ургацагийг өвчин гэхээсээ илүү гоо сайхны асуудал гэж үздэг. Ийм ургацагийг арилгах маш амархан. Уг ургацгаас салах арга хэмжээг гэрийн нөхцөлд ч авч болно!

Арьсны ургацаг гарахад нөлөөлдөг хүчин зүйлс: Таргалалт, хөлрөлт, арьсны хэсэг газрын байнгын үрэлт-даралт-холголт, бодисын солилцооны алдагдал, чихрийн шижин, жирэмслэлт, архаг хууч өвчнүүд.

Арьсны ургацаг ямар шинжээр илрэх вэ?

Арьсны ургацаг нь нимгэн арьстай биеийн хэсэг болох зовхи, хүзүү, суга, цавь, хөхний нугалаасаар голчлон гардаг.
Арьсан дээр жижиг хэмжээтэй, дугуй зуйван хэлбэртэй, нарийн болон өргөн суурьтай, бор шаргал өнгөтэй, эсвэл бор хүрэн өнгөтэй тууралтаар илэрдэг.

АНУ-ын эмч Даг Уиллен энэ ургацагийг арилгах маш энгийн аргыг санал болгожээ. Тэрээр үүнд алимны цуу хэрэглэхийг зөвлөж байна.

Арьсны ПАПИЛЛОМА буюу хоргүй УРГАЦАГИЙГ ХЭРХЭН АРГИЛГАХ

Хөвөн арчдас юмуу цэвэр алчуур дээр жаахан алимны цуу дусаагаад өдөрт 3 удаа ургацагаа чийглэж өгнө. Хэдэн өдрийн дараа ургацагийн өнгө өөрчлөгдөж байгаа нь ажиглагдана. Ургацгийг арилах хүртэл хэдэн долоо хоногийн турш энэ процедурыг үргэлжүүлэн хийнэ.

Уг процедурыг илүү аюулгүй байлгах үүднээс ургацагийг эмчлэхийн өмнө цуугаа бага зэрэг усаар шингэлж өгөхийг доктор Даг Виллен зөвлөж байна.

Ихэнхи хүмүүс ардын эмчилгээний тусламжтайгаар эмчлэхээс айдаг. Үнэн хэрэгтээ ургацагийг арилгах явцдаа эмгэг төрүүлэгч эсийг бүрэн гүйцэд арилгаж утсгахгүйгээр зөвхөн гэмтээгээд орхих тохиолдол их бий. Үүний үр дагавараас болж арьсны хорт хавдарт ч хүргэх аюултай байж болох юм!

Тиймээс, гэрийн нөхцөлд үү болон ургацаг арилгах эмчилгээ хийх явцдаа, ялангуяа хүндэрсэн тохиолдолд, аюултай байдалд хүргэхгүйн тулд зохих дарангуйлдаг эмийг хэрэглэх нь зүйтэй гэдгийг тэргүүлэх зэргийн эмч нар зөвлөдөг байна.

Иймэрхүү үү, ургацагийг арилгах ардын олон аргууд байдаг ч тэдгээрээс хамгийн амжилттай үр дүнг харуулдаг нь алимны цууны эмчилгээ гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх!

Орчулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *