Асар өндөр цаст ууланд амьдардаг Төвдийн иогач лам нар ямар нэгэн үл мэдэгдэх эх үүсвэрээс дулаан ялгаруулан өөрийн биеийн дулааныг хадгалан ердийн хүний хөлдөж үхэх хүйтнийг огт үл тоомсорлон өнгөрүүлдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл юм.
Тэр хүйтэнд тэдгээр лам нар маш нимгэн даавуун хувцастай байдаг бөгөөд үүний гол нууц нь тумо хэмээх нэгэн нууцлаг дулааны эх үүсвэр юм.
Энэхүү тумо-ийн тусламжтайгаар төвдийн лам нар өөрийгөө дулаацуулах чадварыг эзэмшсэн байдаг бөгөөд хэрхэн ийнхүү өөрийгөө дулаацуулаад байгаа нь одоо хүртэл нууц үлдсэн боловч энэ нь иогагийн хамгийн анх сурах ёстой зүйлийн нэг байдаг байна.
Ийнхүү дотоод сэтгэлийн хүчин чадлаараа өөрийгөө дулаацуулах эрдмийг сурсан шинэ хүнийг нэгэн аймшигтай байдлаар шалгадаг ажээ.
Тэрхүү шинээр сурсан хүнийг шалгахдаа өвлийн тэсгэм хүйтэнд, шөнийн цагаар харз усны дэргэд мөсөн дээр нүцэглэж суулгаад, тэр харз усанд дүрсэн нойтон даавуугаар хучдаг бөгөөд тэр хүн түүнийг өөрийн биеийн дулаан илчээрээ хатаах ёстой ажээ.
Энэхүү үйлдлийг шөнийн турш үргэлжлүүлэх бөгөөд маргааш нь багш нь ирж түүний биеийнхээ дулаанаар хатаасан даавуунуудыг тоолж үздэг ажээ. Зарим сайтар сурсан хүмүүс нэг шөнийн дотор 40 хүртэл даавууг хатааж чаддаг байна
buddhism.mn