Цусны даралт бууруулах энгийн 8 үр дүнтэй арга

Хэрэв та толгой өвдөх, ядрах, зүрхний цохилт ихсэх, цээжний өвдөлтийг мэдэрч байвал даралт ихсэссэн эсвэл цусны даралт ихсэх магадлалтай. Энэ нь стресс, нойргүйдэл, таргалалт болон ямар нэг өвчнөөс шалтгаалдаг бөгөөд зарим тохиолдолд эрүүл хүмүүст тохиолддог. Тиймээс танд цусны даралтаа хянахын тулд цусны судас болон булчинг тайвшруулахад туслах энгийн аргуудыг бэлтгэн хүргэж байна.

Та ямар ч эм хэрэглэхгүйгээр цусны даралт бууруулах 8 үр дүнтэй аргыг хэрэглээрэй.

8. Хүзүү болон чихэндээ массаж хийх арга.

Цусны даралтаа 2 минутын дотор багасгахын тулд толгой ба хүзүүнийхээ 3 цэгт иллэг хийнэ:

  • Таны чихний цаана байрлах эхний цэгийг олохын тулд  эхлээд хоёр дахь цэгийг олно. Хуруугаа ашиглан зөөлөн хүзүүндээ дээрээс доошоо массаж хийнэ.
  • Хүзүүний хоёр талд 10 удаа давтана.
  • Гурав дахь цэг нь чихний гэдэснээс 1/2 см өндөрт нүүрний дээр байна.
  • Энэ цэгт цагийн зүүний дагуу эргэлдэх хөдөлгөөн нэг минутын турш хурууны үзүүрээрээ иллэг хийнэ.

Эдгээр хэсгүүдэд хийх иллэг нь хүзүүний булчин дахь хурцадмал байдлыг багасгаж, тархи руу очих цусны урсгалыг сайжруулж таныг сэргээх болно.

7. Биологийн идэвхтэй цэгүүд дээр иллэг хийх.

GB 20 хэмээх энэхүү цэгт иллэг хийх нь цусны даралт ихсэх эмчилгээний хамгийн оновчтой арга юм. Та энэ цэгийг өөрийн гавлын ясны суурь дээр, шилэн хүзүүнийхээ хоёр талын хотгор дээрээс олж болно. Энэ цэгийг хоёуланг нь зэрэгцүүлэн, тогтвортой, зөөлөн боловч даралттай дарж өгнө. 1 – 2 минутын дараа толгойны өвдөлт багасч илүү сайн болсоныг мэдрэх болно.

6. Хамрынхаа зүүн нүхээр амьсгалах дасгал.

Зүүн талын хамрын нүхээрээ гүнзгий амьсгал авах нь цусны даралтын түвшингээ хянаж, даралт бууруулж, стрессийн гармонийг зохицуулахад тусална.

Үүнийг хэрхэн хийх вэ:

  • Босоогоороо эсвэл сандал дээр өөрт эвтэйхэн байдлаар сууна.
  • Зүүн гараа хэвлий дээрээ тавина. Баруун гарын эрхий хуруугаараа баруун талын хамрын нүхээ дарна.
  • Зүүн талын хамрын нүхээр гүн амьсгал аваарай. Хэдэн секундын дараа амьсгалаа аваарай.
  • Зөвхөн 3-5 минутын туршид зүүн хамрын нүхээр аажмаар амьсгалаа аваарай.

5. Зөгий шиг дүнгэнэх амьсгалын дасгал.

Брамрамари пранаяама буюу “дүнгэнэх зөгий” хэмээх амьсгалын дасгал таны сэтгэл санааг тайвшруулж толгойны өвчин болон цусны даралт ихсэхтэй холбоотой толгойны өвдөлтөөс таныг салах болно.

Үүнийг хэрхэн хийх вэ:

  • Шалан дээр тав тухтай байрлал дээр  нуруугаа эгцлэн суугаад долоовор хуруугаа хоёр чихнийхээ мөгөөрсөн дээр тавина.
  • Амьсгалж байхдаа гүнзгий амьсгал аваарай.
  • Та амьсгалаа гаргахдаа зөгий шиг дүнгэнэх чимээ гаргаж, чихний мөгөөрсийг бага зэрэг дарах хэрэгтэй.
  • Энэ дасгалыг 7-10 дахин давт.

4. Классик хөгжим сонсох.

Сонгодог, Селтик, эсвэл Энэтхэгийн тайвшруулах хөгжим сонсох нь цусны даралтын түвшинг бууруулахад тусалдаг, бөгөөд ялангуяа амьсгалын дасгал эсвэл бясалгалыг хослуулан хийвэл илүү их үр дүнгээ өгнө.

Энэ төрлийн хөгжим нь таны биед тайвшруулах нөлөө үзүүлдэг учраас стрессийн даавар, кортизолыг бууруулдаг.

Судлаачид цусны даралтыг бууруулахад тусалдаг хөгжим нь дууны хэмжээ, хэмнэлийн маш цөөн өөрчлөлттэй байдаг, төдийгүй ямар нэг үг хэллэггүй, зарим нэг давтамжтай хэсгүүдийг давтсан байдаг хэмээжээ.

3. Ус уух

Зарим тохиолдолд шингэн алдалт нь цусны даралт ихсэх шалтгаан болдог. Хуурайших үед, таны бие дэх цусны хэмжээ буурч, захын эсэргүүцэл нь эсрэгээр нэмэгддэг аж.

  • Энэ нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд та толгой өвдөх шинж тэмдгийг илэрмэгц 1 – 2 аяга цэвэр ус уу.
  • Энэ нь таны биеийн цусан хангамжыг сэргээж цусны даралтыг бууруулна.

2. Амралт /Relax in savasana./

Savasana хэмээх байрлал нь зүрхний цохилтыг багасгаж, цусны даралтыг мэдэгдэхүйц багасгана. Та нуруугаараа дээш харж хэвтээд, нүдээ анихад, бие махбодийн чинь булчин суларч өгнө.

Энэ үед 10-15 минутын турш тайвширч, эцэст нь илүү сайжрах болно. Цусны даралтаа хэвийн байдалд оруулахаас гадна таны мэдрэлийн системийг тэнцвэржүүлэхэд тусална.

1. Халуун усанд хөлөө дүр.

Хөлөө халуун усанд дүрээд  толгой, хүзүүгээ сэрүүн байлгаж /хүйтэн бүлээн усаар шүршиж болно/ тархинд цус хуралдахаас сэргийлнэ.

  • Зүгээр л хувин эсвэл сав аваад халуун усаар дүүргэ.
  • Дараа нь сандал дээр суугаад 10-15 минутын турш хөлөө дүрж сууна.
  • Толгойн цус таны хөл рүү очиж, цусны даралтыг хэвийн байдалд оруулна.

Бонус: Таны цусны даралтыг тогтворжуулах дасгал

Индометр хэмээх гарын дасгалууд нь бөмблөгийг шахах үед гарын булчинг сулруулж, цусны судасны уян хатан чанарыг сайжруулж, амралт болж өгнө.

Дасгал хийхдээ 12-15 минутын турш долоо хоногт 3 удаа хийгээрэй. Сарын дараа цусны даралт 10 хувиар буурна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait