Артерийн судсаа цэвэрлэж, зүрхний шигдээсээс сэргийлэх нь хамгийн эрүүл арга юм.
Хүн эрүүл амьдрахын тулд эрүүл хооллох хэрэгтэй юм. Гэхдээ өөрийн бие мах бодийн онцлогт тохирсон хоол хүнсийг сонгож хэрэглэх нь хамгийн үр дүнтэй. Цусанд шим тэжээл, амин дэм шингэхэд тусалдаг артерийн судсыг цэвэрлэх үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүнүүд гэж байдаг. Мөн зүрхээ эрүүлжүүлж, өвчнөөс сэргийлэх боломжтой.
1. Спаржа (asparagus, хэрээн нүд)
– Artichoke-ийн төрлийн энэ ногоог хүмүүс эмийн ургамал хэлбэрээр ашиглаж ирсэн ч сүүлийн жилүүдэд хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Цусан дахь сахарын хэмжээг дээд зэргээр тогтворжуулахаас гадна цусны даралт буулгаж, судас нарийсах өвчнөөс хамгаална. К витаминаар баялаг учир цусны бүлэгнэлтийг хэвийн байлгаж, хор гадагшлуулах үйлчилгээтэй ажээ.
2. Авокадо
– Энэ ногоо нь загасны махнаас илүү Омега-3 аар баялаг атлаа тослог багатай учир хүний цусан дахь холестериний хэмжээг тэнцвэржүүлдэг. Хүнсний ногооны төрөлд ордог боловч одоо ч жимс гэж нэрлэгдсэн хэвээрээ байгаа авокадод хүний биед хэрэггүй зүйл нэг ч байдаггүй. Артерийн судасны хананд наалдсан хорт бодисыг саармагжуулж, гадагшлуулах ба элэг эрүүлжүүлэхэд хамгийн тохиромжтой ногоо юм.
3. Цэцэгт байцаа (брокколи)
– К амин дэмээр баялгаас гадна үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй каемпферол хэмээх бодис агуулдаг учраас бүх төрлийн үрэвслийг дарах шидтэй ногоо гэгддэг. Д амин дэмийн шаардлагатай хэрэглээг дангаараа хангадаг ба лютейн хэмээх бодис нь артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад тусалдаг.
4. Куркумa (tumeric)
– Цагаан гаатай нэг төрлийн ургамал ч халуун ногооны шинж чанар нь илүү байдаг. Үүнийг хоолоо амтлах зорилгоор байнга хэрэглэж байгаарай. Ингэснээр та артерийн судасны хана гэмтэх асуудалтай хэзээ ч тулгарахгүй.
5. Анар
– Эмч нар цус багадалттай хүмүүсийг анар жимс хэрэглэхийг зөвлөдөг. Анарт байдаг ашигтай бодисууд нь судасны ханыг уян хатан байлгахад нөлөөлдөг. Түүнчлэн цусны эргэлтийг сайжруулж залуужуулах үйлчилгээтэй юм.
6. Илжгэн чих-
”Хор саармагжуулагч” л гэсэн үг, артерийн судасны жинхэнэ “хогийн шүүр” юм. Мөн илжгэн чих жимс гэдэс дотор, элэгний үйл ажиллагааг тогтворжуулж, нүдний хараа сайжруулан арьсны өнгө засдаг тустайн дээр хорт хавдрыг зогсоох үйлчилгээтэй.
Хорт хавдрын ямар ч үе шатны үрэвслийг даамжруулахгүй зогсоох бета-каротиноор маш баялаг, мэдээж бета-каротин хор тайлах гайхалтай үйлчилгээтэй учир хүний бие организмын үйл ажиллагааны эмгэгийг засан эмчилдэг.
7. Ногоон цай
– Өдөрт нэг аяга ногоон цай уухад судасны бөглөрөл өвчнийг насан туршдаа мартана. Мөн антиоксидант ихээр агуулсан учраас дархлааг дэмждэг. Тамхи татах үед хүний биед үзүүлдэг хортой нөлөөг багасгаж утаа угаар, химийн бодис зэргийн хорыг артерийн судасны хананаас хөөн зайлуулдаг байна.
8. Корица (cinnamon)
– Корица нь бие мах бодийг ерөнхийд нь цэвэрлэхээс гадна цусан дахь чихрийн агууламжийг багасгана. Цусан дахь чихрийн хэмжээг бууруулснаараа өөхний хуримтлалыг задалдаг. Тиймээс зүрх, элэг, цөс зэрэг эрхтэнд ачаалал бага очдог байна.
9. Спирулина (мушгиа замаг)
– Спирулинаг хэрэглэх үед биеийн байдал, энерги мэдэгдэхүйц нэмэгддэг. Биед шаардагдах шимт бодисуудаар хангаж, биеийг цэвэрлэж, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна ханиад, хомхой, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчин үүсгэгч вирусууд болон бүх төрлийн хавдар үүсэхээс урьдчилансэргийлэх хамгаалалтыг бий болгодог.
В12,бусад В аминдэмүүд, Д, К, Е аминдэм, кальци, хром, зэс, иод, магни, фосфор, кали, селин, мөн цайр зэрэг мах олон амин дэмийг агуулдаг бөгөөд биеийн дотоод хүчил, шүлтийн орчинг тэнцвэржүүлж цусны эргэлтэд маш сайн нөлөө үзүүлдэг.
10. Цангис жимс
– Энэ жимсийг байнга хүнсэндээ хэрэглэж, шүүсийг нь ууж заншвал “зүрхний дутагдал” хэмээх өвчнийг ор тас мартаж, бөөрний өвчнөөр хэзээ ч шаналахгүй. Учир нь цангис химийн гаралтай эм хэрэглэх үед ямар ч дагалдах нөлөө үзүүлэхгүйгээр өвчнийг эмчилдгээс гадна хоргүйжүүлэх чадвар нь гэмтсэн эд эсийг сэргээж хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ажээ.