Байгалийн гаралтай – АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ /Нимбэг хэрчээд орныхоо дэргэд тавиарай/.

Айлд хөргчөгчинд нь удчихсан эсвэл хэрэглээгүй удсан нимбэг байж байх нь олонтаа. Удсан нимбэгийг юунд ашигтай зүйлд хэрэглэж болохыг ТАНД хүргэе.

Бидний хүргэж байгаа жороор байгалийн гаралтай – энгийн #АГААР_ЦЭВЭРШҮҮЛЭГЧ хийж болох юм.

За ингээд ТАНД юу хэрэгтэй болох уу?

  • Хэдэн ширхэг нимбэг
  • Хүнсний сода
  • 1-2 хуруу шанз
  • Шилэн сав

Ингээд л болоо. Шилэн савныхаа ёроолд сода хийгээд дээр нь нимбэгээ зүсээд дээр нь шанзаа тавьчихаарай.

Энэ арга нь агааар цэвэршүүлэхээс гадна Танай гэрийн агаарыг цэвэршүүлэхээс гэдна гэрийн тань муу эрчим хүчийг зайлуулахад нөлөөтэй юм.

Нимбэгний ач тус

Нимбэгэнд олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг. Нимбэг нь С витаминаар маш баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана. Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ.

Зуу насалж мөнх залуугаараа

Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна.

Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Ингэснээр танд үрчлээ нэмэгдээхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *