Үс бууралтахын эсрэг ардын эмчилгээний жор

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэвч тэрхүү сайхан үс цагийн эрхээр өнгө төрхөө алдаж, насыг илтгэх гэсэн шиг цайрч эхэлдэг нь үнэн билээ. Хүний үс цайрах шалтгаан нь, үсэнд байдаг “меланин” хэмээх будагч пигмент алга болсноос үүддэг ажээ. Ийн явсаар хүний үс 10-20 жилийн дотор бүрэн бууралтдаг байна. Харин бид энэхүү нийтлэлээрээ үс бууралтахаас хэрхэн сэргийлэх тухай цогц зөвлөгөөг хүргэх болно.

Үс бууралтахын эсрэг ардын эмчилгээ:

Хэрвээ та үсээ бууралтахыг хармааргүй байгаа бол эдгээр ардын эмчилгээний аргыг хэрэглээрэй.

Жор №1. Укроп, гоньдны ханд

Орц:

  • Нунтагласан укропны үндэс- 2 халбага
  • Гоньдны үр- 2 халбага
  • Ус- 1 литр

Хэрэглэх арга: Укропны үндсийг 1 литр усанд хийж, буцалсных нь дараа гоньдны үрээ хийнэ. 3 цаг хандалсны дараа саванд хийж, хөргөгчид хадгалаарай. Уг хандыг 7 хоногт 2-3 удаа үсэндээ түрхэж, 15 минут болгоод угаагаарай.

Жор №2. Нохойн хошуун ханд

Орц:

  • Ус- 2 литр
  • Хатаасан нохойн хошуу- тал аяга

Хэрэглэх арга: Нохойн хошууг усанд хийж, 30 минутын турш зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь 5 минутын турш хүчтэй гал дээр буцалгаад авч, шүүгээд, хөргөнө. Үүнийг 7 хоногт 3 удаа хуйхандаа түрхэж, 7 хоногт 1 удаа хагас аягыг ууна.

Жор №3. Нохойн хошуутай маск.

Орц:

  • Халуун, улаан чинжүү- 6 ширхэг
  • Архи- 0,5 литр

Хэрэглэх арга: Халуун чинжүүгээ жижиглэн хэрчиж, архинд хийгээд, 3 долоо хоногийн турш харанхуй, сэрүүн газар байлгана. Үүнийг үсээ угаах бүртээ хуйхандаа түрхэж, 10 минут байлгаад угаагаарай.

Жор №4. Сонгино, сармистай маск

Орц:

  • Сонгино- 1 ш
  • Өндөгний шар- 1 ш
  • Сармис- 1 багц

Хэрэглэх арга: Сонгино болон сармисыг блендерт хийж, шүүсийг нь шахаад, өндөгний шартай холино. Үүнийг хуйхандаа түрхэж 20 минут болгоод,  шампуниар сайтар угаагаарай.

Жор №5. Халгайн ханд

Орц:

  • Хатааж, нунтагласан халгай- 5 халбага
  • Ус- 1 аяга
  • Цагаан цуу- 1 халбага

Хэрэглэх арга: Буцалсан усанд халгайг хийж 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрснийх нь дараа шүүж аваад, цагаан цууг нэмнэ. Хандыг хуйхандаа түрхэж, хонуулаад, маргааш өглөө нь угаана.

Жор №6. Витаминтай маск

Орц:

  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Луувангийн шүүс- 1 халбага

Хэрэглэх арга: Лууван болон нимбэгний шүүсийг хольж, хуйхандаа түрхээд 30 минутын дараа угаана.

Жор №7. Тосон туулга

Үс арчилгаанд хамгийн сайн бүтээгдэхүүн бол тосон туулга буюу касторын тос билээ.  Тосон туулгыг ашиглан, үс бууралтахаас сэргийлэхийн тулд, үснийхээ хуйханд тосон туулгыг жигд, нимгэн түрхэж, 1 цагийн дараа үсээ угаагаарай. Энэ нь үсний будагч бодис мелатонины ялгаралтыг сайжруулах болно.

Жор №8. Глицерин болон шар дэр (sage)

Орц:

  • Хатаасан шар дэр- 5 халбага
  • Глицерин- 20 мл
  • Ус- 1 литр
  • Е витамин- 4 дусал

Хэрэглэх арга: Шар дэрийг усанд хийж, 2 цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Хандыг хөргөснийхөө дараа шүүж аваад, глицерин, Е витамин нэмж, хуйхандаа түрхээд сайтар иллэг хийнэ. 20 минутын дараа үсээ шампуниар угаагаарай. Энэ аргыг 3 долоо хоногийн турш өдөр бүр хэрэглэвэл үр дүнтэй.

Жор №9. Давс, байхуу цайтай маск

Орц:

  • Иоджуулсан давс-1 халбага
  • Буржгар байхуу цай- 250 мл

Хэрэглэх арга: Давс, байхууг халуун цайнд хийж 20 минут хандлаад, хуйхандаа түрхэж иллэг хийгээд, 30 минутын дараа угаана.

Жор №10. Хенна будаг

Орц:

  • Хенна будаг- 2 халбага
  • Тараг- 3 халбага
  • Маалингын үндэс- 1 халбага

Хэрэглэх арга: Орцуудыг хольж, сайтар хутгаад үсэндээ түрхэж, 3 цагийн дараа угаана.

Жор №11. Интоорын шүүс

Цэвэр интоорын шүүсийг хуйхандаа түрхэж 1 цаг байлгаад, бүлээн усаар угаана.

Жор №12. Хүн орхоодойн ханд

Орц:

  • Нунтаг хүн орхоодой- 1 халбага
  • Архи- 0,5 литр

Хэрэглэх арга: Архинд хүн орхоодойг хийж, 10 хоног хүйтэн, сэрүүн газар хадгална. Уг хандаас өглөө бүр өлөн элгэн дээрээ 1 халбагыг уугаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait