Үүнийг хэрэглээд үзээрэй, хөл чинь даарахгүй шүү!
Магадгүй та цаг агаар хүйтрэх төдийд л хөл чинь доороосоо жиндэж эхлэдэгийг анзаарсан байх. Даарахаар цусны эргэлт удааширч, дөрвөн мөч рүү цус очих нь багасдаг. Ингээд хөл чинь маш хурдан даарч эхлэдэг. Тэгээд ямар үр дагавар гарах нь ойлгомжтой…
Ханиад, цистит, бөөрний өвчин – энэ бол хөлний дулаан алдагдалтын нөлөөгөөр учир буй аюулын эхний жагсаалт. Гэхдээ яаж дулаан байх вэ? Үнэн хэрэгтээ бид заримдаа ажлаа тараад орой удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл хүлээх хэрэг болдог, бас өвлийн улиралд цэвэр агаарт алхахыг хэн бүхэн л боддог шүү дээ.
Тэгээд ч зузаан ултай гутал өмсөөд ч, ноосон оймс давхарлаж өмсөөд ч гэсэн дулаан байхад нэмэр болдоггүй. Хуруунууд чинь хөшиж, бие чинь арзайж байгаа нь мэдрэгддэг.
Тиймээс бид өвлийн улиралд хөлийг тань дулаан байлгах үр дүнтэй аргыг танд танилцуулж байна.
ХӨЛӨӨ ХЭРХЭН ДУЛААН БАЙЛГАХ ВЭ?
ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:
- Өвлийн гутал
- Хайч
- Маркер
- Дулаалгын материал
Энэхүү дулаалгын зориулалттай тугалган цаасыг ямар ч барилгын материалын дэлгүүрээс худалдан авч болно.
ХИЙХ ДАРААЛАЛ
- Гуталныхаа улавчийг гаргаж ирээд дулаан баригч хуулган дээрээ барьж хэмжээ авна.
- Маркераар улныхаа ирмэгийг тааруулан зураарай.
- Тэмдэглэсний дагуу хайчлаад гутландаа дэвсэнэ.
- Үүнийгээ гуталныхаа улавчин доор хийнэ гэдгийг анхаараарай.
Энэ бүх процедурын талаарх дүрс бичлэгийг үзнэ үү.
Бас нэг чухал зүйл: Туршлагатай жуулчны зөвлөгөө шүү! Хөлөө илүү сайн амьсгалуулахын тулд улавчиндаа 3-4 мм диаметртэй хэд хэдэн нүх гаргах өгвөл маш сайн байдаг байна.
Ийм улавч хийж өгсөнөөр биеийн дулаан алдагдахгүй байхын зэрэгцээ доороосоо жиндэхгүй байх сайн талтай. Энэ өвөл дулаан, тохь тухтай өвөлжцгөөе! Өвлийн улиралд дулаан байх энэ аргыг найзуудтайгаа хуваалцаарай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто