Мандах төрийн малгай

Мандах төрийн малгай

Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билэгдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билэгдсэн байна. Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочлох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж.

Жишээ нь, Монгол малгай бол улаан залаатай, нар, cap, гал билэгдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.

Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билэгдэлтэй болно.

Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

Ингээд бид та бүхэндээ Монгол үндэстний гайхамшигт өв соёл болсон үндэсний хувцасаа түгээн дэлгэрүүлэх, сонгодог хийц уламжлалаа хадгалж, шинэчлэн сайжруулахыг хичээж ирсэн үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Бүрх Малгай” ХХК-ийн уран гартнуудын урласан мандах төрийн малгайнуудыг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж аваарай.

Хаяг: Сансарын нүхэн гарцны эсрэг талын БҮРХ МАЛГАЙ дэлгүүр.

Салбар:  1.  Төмөр замын “Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв”

2.  Хороололын Ачлал Их дэлгүүрийн 2 давхарт

Лавлах утас: 453187,  99115027,  99105027

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *