Богино хугацаанд гайморитоос салах ардын эмчилгээний арга

Хүйтний улиралтай зэрэгцээд хамар битүүрэх асуудал үүсдэг. Хамрын ханиадны анхны шинж тэмдэг нь эмийн сан руу гүйж хамрын дусаалга авахад хүргэнэ. Удаан хугацааны хэрэглээний явцад хамрын дусаалгад дасан зохицож үр дүнгээ өгөхөө болино. Дусаалга дусаахад – судас агшина, эмгүй бол – хамар битүүрч үрэвсэнэ.

Ханиад томуу, харшлын нусгай, гэмтэл, таславч мөгөөрсний муруйлт гэх мэт янз бүрийн шалтгаануудаар хамар удаан хугацаагаар битүүрснээс хамрын хөндийнүүд агааргүй болж, нүүрний ясаар янгинаж шархирч өвдөх, толгой өвдөх шинж тэмдэг илэрч хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсдэг. Тэгвэл гайморит буюу хамрын дайвар хөндийн үрэвслийг эмчлэх ардын аргыг танилцуулж байна.

Гайморит нь 10 хоногоос 8 долоо хоног хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс их хугацаагаар өвдөж байгаа бол асуудал хүндэрч байгаагийн шинж тэмдэг болох ажээ.

Хүйтний улиралтай зэрэгцээд хамар битүүрэх асуудал үүсдэг. Хамрын ханиадны анхны шинж тэмдэг нь эмийн сан руу гүйж хамрын дусаалга авахад хүргэнэ. Удаан хугацааны хэрэглээний явцад хамрын дусаалгад дасан зохицож үр дүнгээ өгөхөө болино.

Дусаалга дусаахад – судас агшина, эмгүй бол – хамар битүүрч үрэвсэнэ.

Энгийн аргаар богино хугацаанд гайморитоос салах ардын эмчилгээний арга

Хоёр алхамаас бүрдэнэ: юуны түрүүнд та хөмсөгний дунд байгаа цэг дээр дарна, дараа нь үрэвслийг дарах хүчтэй ундааг ууна.

Алхам 1 – дарах цэг Хамрын хөндийн үрэвсэлд нөлөөлөх цэгийг олж дарах хэрэгтэй. Тэр цэг хөмсөгний дунд байрлах ажээ. Уг цэг дээр дунд хуруугаараа 10 секундын турш дарна. Хэт чанга дарж болохгүй.

Алхам 2 – гайморитоос салгах хүчтэй ундаа Хормын дотор гайморитоос салгах ид шидийн ундааны жор.

Танд хэрэгтэй зүйл:

  • Органик алимны уксус – ¼ аяга
  • Ус – 12/ аяга
  • Зөгийн бал – 1 х.х
  • Нимбэгийн шүүс – 2 х.х
  • Кайенийн чинжүү – ½ ц.х

Бэлдэх арга:

  • ½ стакан усыг зөөлөн галаар буцалгана.
  • Буцалсан усаа өөр станканд хийж ¼ аяга алимны уксусыг хийнэ.
  • 1 х.х зөгийн бал, дараа нь ½ ц.х кайенийн чинжүүг хийнэ.
  • Сайтар хутгаад 2 х.х нимбэгийн шүүсээ нэмээрэй.

Сайн хутгаад л таны ундаа бэлэн боллоо. Үрэвслээ дарахын тулд өдөрт хоёр удаа ундаагаа ууна. Гэрийн нөхцөлд гайморит эмчлэх амаргүй гэж ярьдаг. Та энэ аргыг туршиж үзээрэй, хормын дотор та гайморитоос сална. Үүнээс гадна, хамрын хөндийн үрэвслээс үүдэлтэй толгойн өвчин ч дарагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *