Зүрхний шигдээсний үед та өөртөө туслах 10 хором…

Зүрхний шигдээсний үед өөрийн амийг аврах 10 хором байдаг гэнэ. Яаралтай авах арга хэмжээ

Эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаагаар 21 -р зуунд зүрх судасны өвчин тахал мэт газар авч байгаа гэнэ. Учир шалтгааныг нь нийгмийн хөгжлийн хурдыг дагасан стресс бухимдал & хоололтын дэглэмээс шалтгаалах болсон гэдэг. Мөн сүүлийн үед хүмүүс ганцаардлын өвчинд нэрвэгдэж хамт олон, гэр бүл, ойр дотны хүмүүсээс хөндийрэн сошиал орчинд өөрийгөө түгждэг болжээ.

Зүрхний шигдээс ямар шинж тэмдгээр илэрдэг вэ? Гэртээ ганцаараа байх үед зүрхний шигдээсний үед өөрөө өөртөө анхны тусламжийг яаж үзүүлэх вэ?  –  хэрэгцээтэй зөвлөмжүүдийг хүргэж байна.

Дараахи хэдэн нийтлэг шинж тэмдэгүүд илэрдэг байна:

  • Цээжин хэсэгт тэсэхийн аргагүй өвдөлт – гол төлөв цээжний зүүн хэсэгт зүүн гар дагаж өвдөх, дал нуруу болон хүзүүрүү өвдөж илэрнэ
  • Амьсгаадах, амьсгалахад хүнд болох – бие сульдаж, зүрхний цохилт нэмэгдэн лугшина. Хөлрөх шинж тэмдэг илрэнэ.
  • Дотор халуу оргих

Ийм шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Та яаралтай урьдчилсан сэргийлэх арга хэмжээг 10 секундын дотор авах хэрэгтэй. Хором бүр үнэтэй!!!

Ийнхүү Та дараахи арга хэмжээг аваарай.

  1. Сандрах хэрэггүй – хэлэхэд амархан боловч та аль болох бие барих хэрэгтэй. Ханиалгаж эхэлсэн бол биеэ чангалахгүй, өөрөөр нь ханиалгуулах хэрэгтэй.
  2. Ханиалганы хооронд гүнзгий амьсгаа авахыг хичээгээрэй. Ханиалгыг удаашруулан, гүнзгий болгох хэрэгтэй. Учир нь огцом ханиалга нь зүрхний хавхлагыг хөдөлгөөнд оруулдаг гэнэ.
  3. Ханиалга болон амьсгаа авах хооронд 2 секундын зай барихыг хичээх хэрэгтэй. Эмнэлгийн тусламж иртэл эсвэл зүрхний өвдөлт намдахыг хүртэл битгий зогсоогоорой. Гүнзгий амьсгаа авах нь зүрхний хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг гэнэ. 

Ханиалга нь зүрхийг базлуулж, улмаар цусны эргэлт болон хангамжийг эрчимжүүлнэ. Энэ нь зүрхний даралт, цохилтыг сэргээж тогтворжуулна. Мөн таныг ухаан алдахаас сэргийлнэ гэнэ шүү.

Та залуу байсан ч энэ зөвлөмжийг санаж явахад хэрэгтэй юм шүү. Дээр дурьдсан – зүрх судасны өвчин улам залуужиж байгаа. Орчин үед бидний амьдралын хэв маяг, буруу хооллолт нь энэ өвчнийг залуужуулах шалтгаан болж байгаа гэнэ.

Хэрэв Та энэ зөвлөмжийг хэрэгтэй гэж үзсэн бол ойр дотны хүммүстэй хуваалцаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *