Эдгээр 20 хүнсний бүтээгдэхүүн мөөгөнцрөөс салахад тань тусална

Та дор хаяж нэг удаа мөөгөнцөрдөж байсан бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай! Энэ бол 30-аас дээшхи насны бүх эмэгтэйчүүдэд тулгардаг  асуудал.

Мөөгөнцөрийг эмчлэх гол түлхүүр бол хоолны дэглэм юм! Кандидоз хэмээх энэ тааламжгүй мөөгөнцрийн халдварийг бие махбодийнхоо эрүүл орчинг бүрдүүлэхгүйгээр бүрэн ялах боломжгүй. Зөв зохистой хооллолт бол эмэгтэйчүүдийг шаналгадаг энэ зүйлээс системтэйгээр хамгаалдаг хамгийн сайн арга юм.

Кандидийн өсөлт, хөгжлийг хязгаарлахын тулд та хоолны дэглэмээ сайтар хянах хэрэгтэй. Хэрэв та энгийн энэ дүрмийг дагаж мөрдөж чадвал мөөгөнцөрийн асуудалаасаа салж чадна! Эдгээр ургамлын гаралтай 20 хүнсний бүтээгдэхүүн нь мөөгөнцөрийг ялахад тань тусална.

МӨӨГӨНЦРӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТҮҮНИЙГ ЭМЧЛЭХ

Мөөгөнцөрийн эсрэг барих хоолны дэглэмдээ байгалийн гаралтай шинэхэн хоол хүнсийг сонгоорой. Түүхий ногоон дээр түшиглэ, гэхдээ жимсгэнэ хэт их идэх хэрэггүй. Махны сонголтдоо онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Мах, махан бүтээгдэхүүн нь антибиотиктой нэгдэхээрээ ходоод, гэдсэнд янз бүрийн мөөгөнцрийг үүсгэхийн сацуу дархлааны тогтолцоонд ч сөргөөр нөлөөлдөг байна.

Хиймэл нэмэлт болон будагч бодис агуулсан эслэг хэт ихтэй, дутуу боловсруулсан хоол хүнс бол эмэгтэйчүүдийг мөөгөнцөртүүлдэг гол хоол тэжээл гэж ойлгож болно.

Иймэрхүү зовиур илрэхэд бид мөөгөнцрийн эсрэг эм уудаг, гэхдээ энэ бол эмчилгээний маш өчүүхэн хэсэг юм. Хорт бодисуудыг бие махбодиос цэвэрлэж, хортой бичил биетнүүдтэй тэмцэх нь хамгийн чухал юм!

МӨӨГӨНЦӨРИЙН ЭСРЭГ ХҮЧТЭЙ ҮЙЛЧЛЭЛ ҮЗҮҮЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

  1. Ногоон алим

  1. Анар

  1. Сармис

  1. Орегано

 

  1. Бөөрөнхий болон зэрлэг сонгино

 

 

6. Шар болон хүрэн манжин

7. Оливийн тос

8. Лемон, цитрусын төрлийн жимс

9. Хулууны үр (түүхий байвал илүү зохимжтой)

10. Броккли – Цэцэгт байцаа

11. Брюссель буюу мини байцаа

12. Байцаа, ялангуяа даршилсан байцаа

13. Кефир, амьд бактеритай тараг, исгэлэндүү

14. Мөөгтэй цай

15. Алимны цагаан цуу (зарим хоолонд амт оруулах маягаар эсвэл цагаан цуу, зөгийн балны ундаа бэлтгэн хэрэглэж болно: тухайлбал, нэг аяга усанд 2 ц/х цагаан цуу, 2 ц/х зөгийн бал хийнэ)

16. Халуун улаан чинжүү

17. Цагаан гаа

18. Ганга

19. Синнамон

20. Башир цэцэг буюу хадаасан цэцэг

Мөөгөнцрийн кандидозаас салахыг хүсч байвал сахар, цардуул, цэвэршүүлсэн бүтээгдэхүүн, консервант бодис, согтууруулах ундаанаас татгалзахыг зөвлөж байна. Хоол идэх зуршил өөрчлөгдөөд ирэхээр ямар мэдрэмж төрж байгаагаа анзаараад үзээрэй та хичнээн их гайхах болоо!

Хүчтэй дархлаатай, сайтар арчилж тордсон бие организм нь мөөгөнцөрт ганц ч боломж олгохгүй. Энэхүү хоолны дэглэмийн талаар дотны найзууддаа дуулгаарай, зөв ​​хоол бол хамгийн сайн эм юм шүү!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *