ХУЯН ХӨӨРӨЛТ ДААМЖИРВАЛ СААЖИЛТАНД Ч ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ

1. Уламжлалт физик эмчилгээ гэдэг  Өрнө, Дорно хосолсон гэсэн үг юм.

Уламжлалт эмчилгээ гэдэг маань тухайн хүний бие махбод, оюун санаа, сэтгэл зүйн онцлог зохицуулан хийгддэг эмчилгээ юм. Физик эмчилгээ гэдэг нь өргөн хэрэглэгддэг оношилгоо, эмчилгээ, шинэ үеийн дэвшилтэд технологи дээр суурилсан аппарадуудаар хийгддэг.

 2.Уламжлалт физик эмчилгээнд хамрагдаж байгаа хүн юунд анхаарах ёстой вэ?

Хүмүүс ихэнхдээ уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа үед л гам барих гэсэн ойлголттой байдаг. Гэтэл эмчилгээ дууссаны дараа ч мөн адил 2-3 сар  гам барих буюу өвчнөө дахин сэдрээх зүйлийг хийхгүй байх нь чухал юм.

Жишээ нь: Хануур эмчилгээний үед даарч хөрөхгүй,халуун хүйтэн харших, хур бороонд норох, биеийн хүчний ажлыг хэтрүүлэн хийх  мөн хоололтын хувьд халуун, исгэлэн идээ, шарж хуурсан хоол хүнсийг хориглоно.

3. Уламжлалт физик эмчилгээний давуу тал юу вэ?

Манай эмнэлэг нь Уламжлалтын оношилгоо эмчилгээ болон бүх төрлийн засалуудыг физик эмчилгээний 18 төрлийн аппаратуудтай хослуулан хийж байна. Үүнд : Бүх төрлийн шарлагын аппарат, Цахилгаан гүйдлийн аппаратууд мөн хүзүү, нурууны татлагын аппарат гэх мэт.

4. Хуян хөөрөх өвчин, түүний эмчилгээний талаар нэмж ярьж өгнө үү?

Хуян хөөрөх гэдэг нь уламжлалт анагаах ухаанаар  Шар ус,  Цагаан судалын өвчин. Хэсэг газарт хий цусны зогсонгшил үүссэнээр хуян бий болдог.  Өрнийн анагаах ухаанаар тайлбарлавал  хүзүүний хэсэгт тархийг цусаар хангадаг судлууд дарагдаж, нарийсах улмаах хатуурч тархи хүчил төрөгчийн дутагдалд ордог. Уг өвчний гол шалтгаанууд нь хүзүүний нугалам суулт өгөх, реффлексийн замаар булчин чангарах, нэг байрлалд  хэт удаан сууж ажиллах, хөдөлгөөний дутагдал  гэх мэт нөлөөллүүд байдаг.

Хуян хөөрөх үеийн шинжүүд:

  • Толгой өвдөнө,
  • Дал мөрөөр чилэх, хөших
  • Гар мэнчүүрч , бадаарах
  • Ам болон зовхи татна
  • Хөдөлгөөн хязгаарлагддаг
  • Даралт ихсэж, багасах

Хүндэрвэл:

  • Мартаж , ойлгох чадвар муудах
  • Мөн нүдний хараа болон сонсгол муудна.
  • Саа, саажилт
  • Харвалт

Тухайн хүн хуян хөөрсөн тохиолдолд шууд эмчилгээг хийлгэх нь зохистой байдаг.

Эмчилгээнд улалмжлалт физик эмчидгээнд:

  • Бариа засал,
  • Бумба засал,
  • зүү
  • Дэвтээлэг,
  • Самнуур(Шивүүр)
  • Хануур
  • Электрофорез (эмийн бодистой)
  • Инфра улаан туяа
  • Redpulsar лазер туяа
  • ICT гүний булчин суллах массаж
  • УВЧ
  • Халуун жин эмчилгээнүүд тус тус багтдаг.

Хуян хөөрөх үед болон түүнээс урьдчилан сэргийлж өдөр тутамд дасгал хөдөлгөөнийг хийх ёстой байдаг. Шаардлагатай энгийн хялбар дасгалыг доор зургаар харууллаа.

http://unimed.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait