Хөл болон гар түр зуур мэдээ алдах нь таны санааг түгшээж болохоор том асуудлыг дагуулж ч байж мэдэх юм. Мэдрэлийн судас түр зуур дарагдсаны улмаас хүний бие хэсэгчлэн мэдээ алддаг. Даралт байхгүй болмогц буцаад хэвийн байдалдаа эргэн ордог. Энэхүү мэдээ алдах шалтгааныг парестези /paresthesia/ хэмээн нэрлэдэг аж. Зарим өглөө сэрэхэд гар бадайрсан байдаг ч ихэнх хүн үүнд ач холбогдол өгч шалтгааныг нь тогтоодоггүй. Гэвч энэ нь зарим тохиолдолд мэдрэлийн системийн эмгэг, чихрийн шижин зэрэг өвчний шинж тэмдэг байдаг аж. Хэрэв энэ үзэгдэл танд олон тохиолддог бол яаралтай эмчид үзүүлж шалтгааныг тогтоох шаардлагатай.
Өглөө босоход биеийн зарим хэсэг бадайрсан (мэдээгүй болсон) байх нь дараах шалтгаанаас үүдэлтэй.
Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл ноцтой байж болзошгүй:
- Зүүгээр хатгасан мэт чимчигнэх мэдрэмж төрөх
- Зарим хэсэгээр бадайрах
Мэдээ алдах
- Арьс халуун эсвэл хүйтэн оргих
- Загтнах мэдрэмж төрөх
Мэдээгүйжих шалтгаанууд:
- Витамины дутагдал: Энэ нь гар, хөл мэдээ алдах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг нь Витамин B, B1, B6, В12 эсвэл Е витамины дутагдалтай тал нь энэ асуудлыг үүсгэж болно. Үүний зэрэгцээ хэтэрхий их хэмжээний витамин D болон витамин В6 нь гар, хөлөний цочролд хүргэдэг.
- Халдварт өвчин: Чонон яр /Herpes/, үлд, ХДХВ/ДОХ зэрэг халдварууд нь халуун болон хүйтэн үед цочролд оруулдаг. Гарын мэдрэлийн судлуудын голомт сарвууны хөндийд байдаг. Сарвууны хөндийн хам шинж нь гар, алга, зарим хуруу хэсэг хугацаанд мэдээгүй болох нэгэн шалтгаан болдог. Сарвууны хөндийн хэсэгт хавдар үүссэнээс мэдрэлийн урсгалд дарамт учруулж, хүчтэй өвдөлт үүсгэдэг байна.
- Осол: Осол гэмтлээс шалтгаантай мэдрэлийн системд үүссэн гэмтлийн үед хүнд дасгал хийх хүнд жинтэй зүйл өргөх гэх мэт тохиолдолд үүсч болно.
- Согтууруулах ундаа: Архи согтууруулах ундаа хэрэглэх нь мэдрэлийн системд гэмтэл учруулна. Согтууруулах үйлчилгээ бүхий ундааг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс болж гар тань үе үе мэдээгүй болно. Учир нь мэдрэлийн эсүүд урт хугацааны туршид гэмтэн үхэждэг. Согтууруулах ундааны хэрэглээгээ зогсоох, багасгаснаар энэ байдал дээрдэх болно. Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хоол тэжээлийн дутагдалд оруулдаг бөгөөд мэдрэлийн эмгэг үүсгэдэг.
- Эмийн болон токсин: Зүрхний эм, тамхи, хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, хортон шавьж устгах бодис зэрэг хорт бодисууд, химийн эмийн эмчилгээний улмаас дархлаа буурч, мэдрэлийн гэмтэл үүсдэг.
- Системийн өвчин: Элэгний гэмтэл, цусны өвчнүүд, дааврын тэнцвэргүй байдал, чихрийн шижин зэрэг тогтолцооны өвчин нь парестези үүсгэдэг. Чихрийн шижингээс үүдэн гар мэдээ алдах тохиолдол нь цусан дахь сахарын хэмжээ ихэсч биеийн захын хэсгүүдийн жижиг цусны судсыг гэмтээдэг. Мөн хүчилтөрөгчийн хомсдол нь мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг. Гэхдээ чихрийн шижингээс болж мэдээ алдах нь хөлийн улнаас эхэлж гар руу шилждэг.
- Гэмтэл болон шавьжид хазуулсан үед: Хэрэв та хүзүүний орчим гэмт авсан бол гар тань бадайрч болно. Мөн далайн хорт шавьж, аалз, болон бусад шавьжид хазуулснаас цочирсон бол мөн энэхүү мэдрэмж төрдөг.
- Бусад шалтгаанууд: Цус харвалт, чихрийн шижингийн 2-р төрөл, бамбай булчирхай… гэх мэт өвчний үед шинж тэмдэг илэрнэ. Арьсны харшилаас үүдэн мэдрэлийн гэмтэл үүсгэдэг. Үүнээс болж хэрх өвчин, шегрений синдром, чонын өрөвдөс зэргийг үүсгэдэг. Энэ байдал даамжрах юм бол бамбай булчирхай идэвхгүй болдог байна.
Эх сурвалж: Gegee.one, brightside.me