Шүдний өвчнийг хурдан намдаах анхны тусламж!

Шүдний өвчнийг яаж арилгах вэ? Хамгийн энгийн аргуудыг ашиглан шүдний аймшигт өвдөлтийг намдааж болно!

Шүдний өвчин бол гэнэтийн, маш тааламжгүй зочин юм. Хэрвээ та ийм асуудалтай тулгарч байгаагүй бол та төсөөлөхгүй л дээ. Гэхдээ шүд нь хүний ​​хамгийн сул цэг учир агт араа, буйл нь хэт мэдрэг байдаг.

Шүд өвдсөн үед өвдөлтийг хэрхэн хурдан намжаах, аймшигтай мэдрэмжээс хэрхэн ангижрах вэ? Өвдөлтийг хурдан намдаах 7 аргыг энд орууллаа. Энэ талын мэдлэгтэй байхад илүүдэхгүй, хэн нэгэнд хэрэг болж мэдэх юм.

Шүдний өвчнийг хэрхэн хурдан намдаах вэ?

  1. Сармис, сонгино, давс нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Эдгээрийг тэнцүү хэмжээгээр хийж бяцлаж нунтаглаад өвчилсөн шүдэн дээрээ тавина. Дээр нь хөвөн даавуу тавьж болно.
  2. Хөвөн арчдасыг гацуурын боргоцойн тосонд дүрж, өвчтэй шүд эсвэл буйлан дээрээ 10-15 минут байлгана. 1.5 – 2 цагийн дараа дахин тавьж болно.
  3. Өвдөж байгаа шүдэн дээрээ эрхий болон долоовор хуруугаараа массажилна. Шүд өвдөж байгаа талынхаа эсрэг талын гараар массажилж өгөх хэрэгтэй. 5-10 минутын турш эрчимтэй, тойрог хөдөлгөөнөөр массажилаарай.
  4. Шүдний өвчнийг намдаахдаа тухайн тодорхой цэг дээр массажилж өгвөл тустай. Дээд уруулын тань дээхнэ байрлах хонхорхойд байгаа цэгийг ол. Энэ цэг дээр долоовор хуруугаараа чангахан дарж өгвөл өвдөлт намддаг.
  5. Алчуурт мөс хийж ороогоод хацар дээрээ хүйтэн жин тавих байдлаар өвдөлтийг намдааж болно.
  6. Зайлж булхах арга хэмжээ: 1 аяга усанд 5-6 дусал иод, 1 цайны халбага давс хийж уусгаад өвчтэй шүдээ зайлж өвчнийг намдаана.
  7. Бамбай өвсны уусмалаар бас камфор /гавар/-ын спиртэн хандмалаар жин тавьж шүдний өвдөлтийг намдаадаг байна. Өвдсөн шүдэн дээрээ уг уусмалыг шингээсэн хөвөн бөмбөлөг тавьж зуухад хэсэг хугацааны дараа өвчин нь намдах болно.

Мэдээж хэрэг та шүднийхээ эрүүл мэндэд хяналт тавьж, шүдний эмчид тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Гэхдээ шүдний өвчин таныг гэнэт зовоовол та эхний ээлжинд юу хийхийг мэддэг боллоо шүү дээ.

Шүд нь гэнэт өвдөж яаралтай түргэн тусламж хэрэгтэй болсон найз нөхөддөө энэ зөвлөгөөг санал болгоход илүүдэхгүй шүү!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *