Алимны цуугаар үе мөчний өвчнийг эмчлэх 5 арга.
Алимны цагаан цууг эрүүл мэндийн зорилгоор маш өргөн хүрээнд ашигладаг. Алимны цууг чихрийн шижин өвчнийг эмчлэхэд, зүрх, судасны хэвийн үйл ажиллагааг хангах, жин хасахад мөн гоо сайханд маш өргөн ашигладаг …
Мөн алимны цуугаар эмчлэгддэг өөр нэг өвчин бол ревматоид артрит буюу үе мөчний хэрх өвчин юм.
Алимны цуу нь үе мөчний архаг үрэвслийг дарж, өвдөлтийг намдаадаг. Эмчилгээний үр дүн маш хурдан явагддаг байна.
АЛИМНЫ ЦУУГААР ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ нь
- Тамиржуулах ундаа
Нэг аяга гаатай юмуу цагаан гаатай цайнд 1 х/х алимны цуу, 1 а/х зөгийн бал, нэг чимх синнамон хийгээд идээшүүлж ууна. Үе мөчний өвдөлтийг намдаах зорилгоор энэ ундааг өдөрт нэг удаа ууна.
- Цуутай ус
1 аяга бүлээн усанд 1 х/х алимны цуу хийгээд өдөрт 2 удаа хоолтойгоо цуг ууна. Ундаагаа амт оруулах зорилгоор бага зэрэг зөгийн бал нэмж болно.
- Интоорын шүүстэй цуу
Нэг аяга интоорын шүүсэнд (240 мл) 1 халбага алимны цуу хийж коктейль болгоод өдөрт нэг удаа ууна. Исгэлэндүү амттай хэдий ч энэ коктейль үрэвслийн эсрэг нөлөөтэй тул үе мөчний үрэвсэлд ч давхар цохилт өгөх болно.
- Алимны цуутай халуун усанд дүрэх, жин тавих
Гүн саванд 6 аяга бүлээн ус хийгээд 1 халбага цуу хийнэ. Энэ шингэн дотор алчуураа хийж норгоод өвдсөн үе мөчин дээрээ 30 минутын турш жин тавьж өгөөрэй. Эсвэл энэ усандаа гараа дүрж ч болно.
- Цуутай тос
Үрэвссэн үеийг эмчлэхэд 1 халбага чидун эсвэл кокосын тосонд 2 халбага цуу холиж энэ бэлдмэлийг бэлтгэнэ. Энэ бэлдмэлдээ сайхан үнэр оруулахын тулд дуртай эфирийн тосноосоо хэдэн дусалыг нэмээд хэрэглэж болно.
Алимны цуу бол эрүүл мэндийг сахих, өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх олон талын ач тустай зүйл юм шүү.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто