Арьс арчилгааны 5 үндсэн дүрэм. Гол нь зөв арчилгаа чухал…

10 жилээр залуу сайхан байя гэвэл арьс арчилгааны дараах 5 дүрмийг дагаж мөрдөөрэй. Долоо хоноод өөрчлөлт ажиглагдаж эхлэх болно!

Амьдралаас харахад, арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн хэр их үнэтэй байх нь хамаагүй, харин үүнээс илүүтэйгээр тэдгээрийг хэрхэн зөв хэрэглэж байгаа нь чухал байдаг юм байна. Арьсыг цаг тухай бүрт нь зөв арчилж байвал үрчлээ үүсэхээс сэргийлээд зогсохгүй хөгшрөлтийн явцыг ч удаашруулж чаддаг байна.

Бид цаг хугацааг буцааж ухраасан мэт арьсаа хэрхэн арчилж болох дүрмийг тантай хуваалцах гэж байна.

АРЬСАА ХЭРХЭН ЗӨВ АРЧЛАХ ВЭ?

  1. Цэвэрлэх

Статистик мэдээллээс харахад 10 эмэгтэй тутмын 4 нь нүүрний будагаа арилгахгүйгээр унтдаг байна. Гэтэл энэ алхам бол бидний арьсыг гоо сайхны бусад бүтээгдэхүүнүүдийг хүлээн авахад нь бэлдэж өгдөг маш чухал алхам юм.

Тиймээс нүүр, хүзүүний арьсыг өдөрт 2 удаа цэвэрлэх шаардлагатай байдаг: өглөөд илүүдэл өөх тосыг нь, оройд нүүрний будаг болон бусад зүйлсийг нь цэвэрлэх хэрэгтэй. Арьсны төрөлд тохирох гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэх хэрэгтэй. Тослог арьстай хүмүүс хөөсөн цэвэрлэгч эсвэл угаагч гель хэрэглэж болох бол хуурай, мэдрэмтгий арьстай бүсгүйчүүд сүүн цэвэрлэгч хэрэглэвэл илүү зохимжтой.

Нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнээ нүүрэн дээрээ түрхээд массажны шугамын дагуу хөнгөн иллэг хийж 20 орчим секунд байлгаад угаана. Сормуусны будгаа арилгахдаа тусгай угаагч ашиглаж бай: гоо сайхны будгийг нүдээ цочроохгүйгээр зөөлөн дарж хурдан арилгах хэрэгтэй.

  1. Тоник хэрэглээрэй

Арьсаа цэвэрлэснийхээ дараа сэргээх тоник хэрэглээрэй. Найрлагандаа витамин С агуулсан тоник сонгоорой, ийм төрлийн тоник нь арьсыг шинэхэн мэт гялалзуулах төдийгүй чөлөөт радикалуудаас ч хамгаална. Сарнайн ус нь хөгшрөлтийн эсрэг шинж чанартай (та үүнийг эмийн сангаас худалдан авах боломжтой) байгалийн бүтээгдэхүүн юм.

  1. Серум

Хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны хөтөлбөрийн гол зүйл бол серум буюу ийлдэс хэрэглэх. Энэ бүтээгдэхүүн нь тос, гелинд агуулагддагаас ч илүү өндөр агууламжтай арьсанд ашигтай бодисуудыг агуулдаг байна.

Серумын тусгай бүтэц нь идэвхтэй найрлагуудыг эпидермисийн гүн давхаргад нэвтрэх боломжийг олгодог байна. Серум нь тосон болон усан суурьтай байдаг бөгөөд эдгээрийг арьсны янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэхэд ашигладаг.

Серумыг өдөрт хоёр удаа нимгэн түрхэж байх ёстой. Хөгшрөлтийн эсрэг зарим серум нь ретинол агуулдаг тул арьсыг наранд хэт мэдрэг болгодог иймд гарахаасаа өмнө хэт ягаан туяаны шүүлтүүр бүхий тос түрхэх хэрэгтэй байдаг.

  1. Нүдний арчилгаа

Серумээ шингэж байх хооронд нүдний эргэн тойрон дахь арьсыг арчлах хэрэгтэй. Олон хүний ​​санал бодлоос харахад ердийн тос, гель нь энэ хэсэгт тохиромжгүй байдаг. Нүдний зовхины арьс маш нимгэн, эмзэг тул нүүрэнд түрхдэг тосны найрлага нь хэт хүнддэж хавагнуулах талтай байдаг байна.

Нүдний тосоо өндгөрөө цэглэж түрхээд арьсан дээрээ маш хөнгөхөн тарааж өгнө. Нүдний эргэн тойронд нэг минутын турш хуруугаараа зөөлөн алгадаж өгнө. Хэрэв үрчлээ нь тод байсаар байвал нэг төрлийн тос хангалттай биш байна гэсэн үг. Энэ тохиолдолд та нүүрний тосныхоо дор нэмэлтээр нүдний серум түрхэх хэрэгтэй.

  1. Чийгшүүлэх, тэжээл өгөх

Үүнийг нүүрний тосонд гарсан эргэлт гэж үзэж болно. Чанартай бүтээгдэхүүн нь арьсыг зөөлөн, толигор болгох төдийгүй арьсанд сайн чийгшил өгдөг. Аливаа гоо сайхны бүтээгдэхүүний орц, найрлаганд анхаарлаа хандуулж байгаарай: Хөгшрөлтийн эсрэг тос нь ниацинамид, ретинол, гиалуроны хүчил, ургамлын үүдэл эс, пептидийг цогцоор нь болон MSM (байгалийн хүхрийн эх үүсвэр), түүнчлэн тайвшруулах тос, тухайлбал нохойн хошуун болон жожобагийн тосны аль алиныг хамтад нь болон тус тусад нь агуулсан байх ёстой.

Эдгээр нь хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны үндсэн алхамууд юм. Эдгээр үндсэн арчилгаагаа илүү сайн үр дүнтэй болгоё гэвэл арьсандаа нэмэлт арчилгаа хийж байх хэрэгтэй. Долоо хоногт 1-2 удаа гуужуулагч скраб хэрэглэхийн сацуу арьсныхаа төрөлд тохирсон залуужуулах маск тавьж байгаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *