Эрүүл тахианы өндөгний уураг ямар өнгөтэй байдгийг мэдэх үү?

Хэрэв та тахианы өндөгөн дээр үүнийг анзаарсан бол ямар ч тохиолдолд идэж болохгүй!

/Орос хэлнээс орчуулав./ Би 3 настай охиндоо тахианы өндөг өгч эхлэхдээ л энэ асуудалыг сонирхож эхэлсэн. Хэрэв та хүүхэд хооллож байгаа бол урьд өмнө хэзээ ч өгч байгаагүй бүтээгдэхүүнийхээ чанарыг нэг бодож үзэж байгаарай …

Тахиа бол махчин шувуу. Эрүүл шувууны хоолонд шавьж, өт, мэрэгч амьтад, тэр ч байтугай могой хүртэл ордог байх ёстой! Тахиа нь маш их хөдөлгөөнтэй, цэвэр агаарт хангалттай хугацаанд байж байж л дархлаа сайтай байх ёстой. Зөвхөн ингэж байж л тэд эрүүл өндөг гаргана шүү дээ!

Өвчтэй тахианы өндөгийг эрүүл сайн тахианы өндөгнөөс ялгахад хялбар байдаг. Би амьдрал дээрээ бодитоор мэдэрсэн хүний хувьд энэхүү чухал мэдээллийг хуваалцаж байгаа юм шүү …

ӨНДӨГИЙГ ХЭРХЭН ШАЛГАХ

Юун түрүүнд өндөгний хальсыг сайтар шалгаж байгаарай. Эрүүл тахианы түүхий өндөгийг хагалахад хэцүү бүрхүүл нь хатуу нэлээд зузаан байдаг. Шувууны хоол, тэжээл илүү их баялаг, амьдрах орчин нь илүү сайн байх тусам түүний өндөгний хальс нь зузаан байдаг байна!

Түүхий өндөгний шар уурагний өнгийг анхаараарай. Хамгийн сайн өндөг бол улбар шар өнгөтэй, илүү бат бөх байдаг гэдгийг санаарай! Өндөгний уураг нь цайвар шар өнгөтэй байвал тахиаг муу нөхцөлд амьдарч байсны бас өвчтэй байсны шинж гэж үзнэ.

Ийм өндөг нь эрүүл тахианы өндөгнөөс бага шим тэжээл авч байсан, витамины дутагдалтайн шинж. Үүнээс ч дор зүйл бас бий, цайвар шар өнгийн уураг нь ходоодны хүнд халдвар үүсгэдэг хортой бактери агуулдаг.

Өндөгний уураг хэр өтгөн байх нь бас чухал юм: эрүүл тахианы өндөг нь нэлээд өтгөвтөр уурагтай байдаг бол муу өндөгний уураг үргэлж шингэвтэр байдаг.

Энэхүү мэдлэгээр зэвсэглэснээр та гэр бүлдээ хамгийн тохирох зөв хүнсний бүтээгдэхүүнийг сонгож сурна! Та зүгээр л хэд хэдэн газраас шинэхэн өндөг худалдаж аваад тэдний шинж чанарыг харьцуулаад үзээрэй. Ямар их ялгаа байгааг хараад гайхах болно …

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *