Үс маань бат бөх, сайхан байгаагийн нууц …Исгэгчтэй үсний маск үсний ургалтыг дэмжинэ

Үнэтэй үсний маск худалдаж авахын оронд исгэгч багцаар нь худалдаж авдаг! Үс маань бат бөх, сайхан байгаагийн нууц …

Исгэгч нь эрдэс, витаминаар баялаг, энэхүү витаминлаг исгэгчний маск нь бидний үсэнд  тэжээл сайн өгдөг. Уг маск нь хуурай, тослог үсний аль алинд нь тохиромжтой. Энэхүү маск нь үсийг бат бөх болгож өтгөрүүлэхийн зэрэгцээ өнгийг нь ч бас сэргээдэг.

Хэрэв та энэхүү маскны эмчилгээг хийвэл тун удалгүй үс тань исгэгч хөөж байгаа мэт л хурдан ургах болно.

Бид үсний исгэгчтэй маскны хамгийн үр дүнтэй жоруудаас тантай хуваалцахаар орчуулан хүргэж байна.

ГИЧТЭЙ ИСГЭГЧНИЙ МАСК

ОРЦ :

  • 1 х/х ус
  • 1 х/х исгэгч
  • 1 х/х элсэн чихэр
  • 1 х/х зөгийн бал
  • 2 ц/х нунтаг гич

БЭЛТГЭХ нь:

Усаа бүлээсгээд исгэгчээ бүлээн усандаа шингэлнэ, исэх процессыг нь хурдасгахын тулд элсэн чихэрээ нэмж хийж өгнө.

Исгэгчээ иссэж хөөсний дараа зөгийн бал, нунтаг гич хоёроо нэмж холино.

Маскаа хуйх болон үсний угандаа хүргэж сайн түрхээд дараагаар нь гялгар уутан малгай өмсөөд толгойгоо алчуураар боож өгнө.

Нэг цаг орчим болгоод толгойгоо ердийн хэрэглэдэг шампуниараа угаах юм.

ПЕРЕЦТЭЙ ИСГЭГЧНИЙ МАСК

ОРЦ:

  • 30 гр нунтаг исгэгч
  • 2 х/х перец
  • 1 х/х ус

БЭЛТГЭХ нь:

Исгэгчээ усандаа хийж уусгаад перецээ нэмж хийнэ.

Маскаа хуйх болон үсний уганд сайтар түрхээд гялгар уут өмсөөд толгойгоо алчуураар боогоорой.

Маскийг 20 минутаас илүү хугацаанд байлгаж болохгүй, хэтрүүлвээс арьс тань цочирох аюултай.

20 минутын дараа угаахдаа зөөлөн шампунь хэрэглэх хэрэгтэй.

Эдгээр маскийг долоо хоногт 1 удаа тавьж байхад болно. Бат бөх, урт сайхан үстэй болох жор маань ийм л маш энгийн юм шүү.

Уг хоёр маскийг хэт мэдрэг арьстай хүмүүс хэрэглэхийг зөвлөдөггүй.

Орос хэлнээс орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait