Гал тогооны ажлаа хөнгөвчлөхийг хүсдэг эзэгтэй нарт зориулсан 10 ашигтай зөвлөгөө!

Гал тогооны ажлаа хөнгөвчлөхийг хүсдэг бүх гэрийн эзэгтэй нарт зориулсан 10 сайхан зөвлөгөө!

Би гэрийн эзэгтэй нарыг гал тогооны өрөөндөө ийм их цагийг өнгөрөөдөг гэж хэзээ ч бодож байгаагүй! Нялх хүүхэдтэй болоод эхнэр маань гэрийн бүх ажлыг хийх боломжгүй болсон тул би үүрэгт ажлыг нь гүйцэтгэж байх хүндэт үүргийг хүлээх болов.

Би янз бүрийн салбарт ажиллаж байхдаа үргэлж шинэ мэдлэг олж авахын зэрэгцээ шинэ санаа, санаачлага гаргадаг байлаа. Би аливаа ажлыг эхлүүлэхийнхээ өмнө асуудлуудыг нь нарийвчлан судалдаг. Ямар ч хоолыг, бүр маш энгийн хоол хийхдээ ч би адал явдал болгодог!

Гэр бүлийнхэнээсээ талархал хүлээсэн эдгээр гал тогооны зөвлөмжүүдийг би та бүхэнтэй хуваалцаж байна. Миний энэхүү зөвлөмжүүд маань туршлагатай гэрийн эзэгтэй нарт ч тэр, шинэхэн гэрийн эзэгтэй нарт ч тэр хэрэг болно гэж найдаж байна!

ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ НАРТ ЗОРИУЛСАН БЯЦХАН ЗӨВЛӨМЖҮҮД

  1. Та өндөгийг чанаж болгож болно, бас түүгээр омлет хийж ч болно, эсвэл өөр байдлаар ч болгож болно! Манай гэрийнхэн жигнэсэн өндөгт дуртай болсон. Үүнийг хийхдээ өндгөө 180 хэмд халаасан зууханд 25 минут жигнээд л гайхалтай сайхан зууш болгож байгаа юм!

  1. Би таког уламжлалт жорны дагуу хийдэггүй, гэхдээ би зууханд нимгэн пита гурилыг мах шарагч дээр тавиад жигнэчихдэг. Ингэж хийхээр маш амттай болдог, гол нь соусаа ​​зөв сонгох нь чухал!

Хүнсний ногоо хальсалдаг багажаар сонгинийг маш хурдан бөгөөд маш нимгэн хэрчиж болдог.

  1. Гүзээлзгэнийг цөцгийгөөр ингэж гоёмсог чимэглэдэг арга надад маш их таалагддаг!

Жимсний шорлог – эрчүүдийн төсөөлөлд хамгийн ойр байж болох зүйл!

  1. Шпагетиг чипсний өндөр саванд хадгалах хамгийн тохиромжтой.

  1. Дарсны бөглөөгөөр аливаа уутны амыг хааж болно. Бат бөх харагдаж байгаа биз.

  1. Соронз, хайруулын таваг хоёрыг ашиглаад хоолны жороо нүдэндээ харагдахуйц байрлуулж болох нь ээ…

Өмдний өлгүүрийг ч бас ингэж ашиглаад хоолны жороо харж байж болно!

  1. Хэрэв танд интоорыг нүхлэж ясыг нь авах хэцүү санагддаг бол иймэрхүү арга хэрэглэж болно. Та ердөө сэрээний хэдэн шүдийг ингэж нугалаад л хялбар багажтай болж болно!

  1. Үлээдэг шааранд ус хийж хөлдөөгөөд дарсаа хүйтэн байлгаж болно!

  1. “Тик-Так”-ийн хайрцганд амтлагчнуудаа ингэж хадгалж болно.

  1. Өөрт байгаа зүйлсээрээ л рестораныхаас дутахгүй сонирхол татам сайхан зууш хийж болно.

Тарвасны цэлцэгнүүрийг өөрийнх нь хальсанд нь хийж болох гайхалтай санаа! Энэхүү амттанг гэр бүлээрээ амардаг амралтын өдрөөрөө хийж идээрэй.

Амттай бас эрүүл зүйл хийхийг хүсч байвал элсэн чихэр, синнамоноор амталсан алимны цагираг хийж болно. Үүнийг хийхэд тийм ч амархан биш, гэхдээ л хүн бүр дуртай байдаг юм шүү!

Өөрийн хийж байгаа бүх зүйлдээ сэтгэлээ шингээж хийвэл өдөр бүр тань онцгой байж чаддаг юм шүү!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *