Улирал солигдох үе, ажлын стресс, буруу хоолны дэглэм барих, удамшлын онцлог гэх мэтчилэн маш олон хүчин зүйлээс шалтгаалан хүний биед шим тэжээлийн шингэцэд өөрчлөлт ордог. Энэ нь улмаар витамины дутагдалд хүргэж олон өвчин үүсэх үндэс суурь болж болзошгүй байдаг.
Амин дэмийн дутагдалд орж буйг илтгэх 7 шинж тэмдэг
1. Үс болон хумс хэврэгшиж гэмтэх.
В7 амин дэмийн дутагдалд орж буйн шинж тэмдгийн нэг нь үс болон хумс хэврэгших юм. Хэрэв үс чинь амархан хугарч хумс хэврэгшиж байгаа бол өдөр тутмын хүнсэндээ цэцэгт байцаа, бууцай, брокколи, эрдэнэ шиш болон гадил хэрэглэх ёстой. Эдгээр шинж тэмдэг даамжирч удаан хугацаагаар илэрсэн бол эмчээс зөвлөгөө авч тохирох орцоор нь витамин уух шаардлагатай.
2. Уруул хагарах болон дотор талд үрэвсэл үүсэх
Энэ шинж тэмдэг нь таны бие төмөр болон В амин дэмийн дутагдалд орсныг илтгэнэ. Та хүнсэндээ үр тариа, шош, самар болон бүхэл үрийн гурил хэрэглээрэй.
3. Нүдэн дээр болон дотор талд юм гарах
Энэ тохиолдолд А амин дэм танд тустай. Хүнсэндээ хангалттай хэмжээгээр ногоон, шар, улбар шар өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглээрэй.
4. Биеийн аль нэг хэсэгт хөхрөх.
А амин дэм нь коллаген бүрэлдэхийг дэмжиж улмаар цусны ханыг бэхжүүлэхэд тустай. Арьсан дээр цус хурах үед илүү их брокколи, гүзээлзгэнэ, манго болон жүрж идэх хэрэгтэй. Бие махбодь дээр хөхөрсөн шинж тэмдэг нь витамин К-ийн дутагдалтай холбоотой юм.
5.Гарын ар тал болон тохойн хэсгээр бэржийх /Актиник кератоз/
Хэрэв танд энэхүү шинж тэмдэг илэрсэн бол та хангалттай хэмжээний А амин дэм болон цайр /zinc/ авч чадаагүй байна гэсэн үг юм. Тиймээс та хоол хүнсэндээ амтат төмс, хулуу, тарвас, шувууны өндөг зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
6. Нугачаатай хумс. Хумсны толь олон үе нугачаатай барзгар болох нь ходоод гэдэсний үйл ажиллагаатай холбоотой. Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж. Мөн анх удаа, хүчтэй өвдөлт өгдөг хурц явагдах ба тогтмол байнга өвддөг архаг гэсэн хэлбэрээр явагддаг. Хэрвээ хурц үрэвсэлийг эмчлэхгүй бол удалгүй архаг хэлбэрт шилжнэ. Ходоод нь хоол боловсруулах үйл явцын гол үүргийг гүйцэтгэж бидний идсэн хоол хүнснээс шим тэжээлийг биед шингээж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.
7. Тогтворгүй хөлний хамшинж эсвэл Виллис-экбомын өвчин
Хэрэв таны хөл амарч байхдаа түүнчлэн унтаж байхад зовиуртай хөлөө хөлөдгөхдөө хүч шаардаж байгаа бол танд магни тустай.
Орчуулсан. Х.Гэгээ
Эх сурвалж: fabiosa.com