Гэдсээ цэвэрлэх эрүүл, аюулгүй 7 төрлийн аргууд

Бүдүүн гэдэс нь хүний нас, хүйс, биеийн онцлогоос хамааран янз бүр байх боловч ойролцоогоор 1-1.5 метр орчим урттай, өргөн нь хэсэг тус бүртээ харилцан адилгүй ч дунджаар 4-8 см хүртэл хэлбэлзэн байдаг. Энд хүний идсэн хоол хүнсний эцсийн боловсруулалт явагдах бөгөөд хоол боловсруулах тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг тул эрүүл мэндээ боддог хүн бүрийн анхаарал хандуулах шаардлагатай эрхтнүүдийн нэг юм. Ингээд бүдүүн гэдсээ цэвэр, эрүүл байлгах 7 аргыг танилцуулж байна

1. С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх

Ихэнх жимс, хүнсний ногоо нь C витамин агуулдаг учир таны гэдэс дотрыг сайн цэвэрлэж өгна. Мөн буржгар байцаа, брокколи, гүзээлзгэнэ, лимоны смүүти хийж уун гэдсээ цэвэрлэхийг танд зөвлөж байна.

2. Цардууллаг бүтээгдэхүүн идэх

Төмс, будаа, олон төрлийн үр, ногоон гадил зэрэг нь цардуул ихээр агуулдаг бөгөөд цардуул идсэнээр бүдүүн гэдсэн дэх ашигт бактерийн орчинг тэнцвэржүүлж, эрүүл байдлыг хадгалдаг.

3.Пробиотик бактерийн хэрэглээг нэмэгдүүлэх

Пробиотик бактери нь бүдүүн гэдэсний хавдрыг эмчлэхэд тусалдгыг судалгаагаар тогтоожээ. Уг бактер нь хоол боловсруулах эрхтний эрүүл байдлыг хадгалж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжихээс гадна бүдүүн гэдэсний үрэвслийг намдаадаг байна. Грек йогурт, цуу, кимчи, мисо шөл, комбуча, зарим төрлийн бяслаг зэрэг ферментлэгдсэн бүтээгдэхүүнүүд пробиотик бактериар баялаг байдаг.

4. Ус уух

Шингэн бага уух нь өтгөн хаталтын нэг шалтгаан болдог. Өдөрт 1.5 – 2 литр ус ууснаар өтгөн хаталтаас сэргийлж болно. Хэрвээ та ус их хэмжээгээр ууж чадахгүй бол огурцы, зүкини (zucchini), цоохор майлз, тарвас, гүзээлзгэнэ зэрэг усны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж биедээ шаардлагатай шингэнийг авах хэрэгтэй.

5. Ислэг бүтээгдэхүүн хэрэглэх

Ислэг ихтэй бүтээгдэхүүн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн гэдсэн дэх ашигт бактерийн тоог нэмэгдүүлж, өтгөн хатах, бүдүүн гэдэсний шарх зэрэг хоол боловсруулах эрхтний эмгэгүүдээс сэргийлдэг байна. Ислэгээр баялаг хүнс гэвэл бөөрөлзгөнө, вандуй, брокколи, шош, сэвэг зарам, бүхэл үр зэргийг нэрлэж болно.

6. Ургамлын цай

Ургамлын цай нь гэдэс цэвэрлэхэд нэн тустай. Австралийн судлаачдын хийсэн судалгаагаар ургамлын цайны хэрэглээ нь бүдүүн гэдэсний хавдартай болох эрсдлийг бууруулдаг гэж гарчээ. Силиум, зуун наст зэрэг туулгах үйлчилгээтэй эмийн ургамлууд нь өтгөн хаталтаас сэргийлдэг ч зарим тохиолдолд сөрөг нөлөө гарч болзошгүй тул хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

7. Давстай усаар гэдсээ цэвэрлэх

2010 онд хийсэн судалгаанаас харахад давстай усаар бүдүүн гэдсээ цэвэрлэх аргатай, зураг дээр үзүүлсэн иогийн хөдөлгөөнийг хослуулан хийснээр өндөр үр дүнд хүрчээ. Энэ аргыг хэрэглэхдээ 2 халбага далайн давс эсвэл ягаан давсыг (Энэтхэг давс) 1 шилэн аяга бүлээн усанд найруулан өглөө цайныхаа өмнө ууна. Найруулсан даруйдаа уух ба оройдоо ч ууж болно.

Хэрэв та өөр гэдэс цэвэрлэх арга мэддэг бол түүнийгээ бусадтайгаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait