Та хор хөнөөлтэйг нь нэгэнт олж мэдсэн бол Wi-Fi төхөөрөмжөө шөнө унтахдаа заавал унтрааж байгаарай!
Одоо цагт бид амьдралаа утасгүй интернетгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Wi-Fi холбоо айл бүрт, ажил дээр ч, худалдааны төвүүд, боловсролын байгууллагуудад гээд хаа сайгүй байдаг болсон! Тийм учраас би цаг тутам биднийг хүрээлж буй цацрагийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч маш их сонирхож эхэлсэн …
Зарим эрдэмтэд Wi-Fi-г чимээгүй алуурчин гэж нэрлэдэг байна. Чухам яагаад ингэж нэрлэх олсон юм болоо гэдэг асуулт сонирхолыг минь татаж эхэлсэн юм.
Wi-Fi –гийн хор хөнөөл
Гар утасны цацраг долгионы аюулын талаар олон хэлэлцүүлэг өрнүүлсэн байдаг ч түүний хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар хараахан бүрэн дүүрэн ойлголт алга. Бид уг цацраг, долгионт хэрэгсэл, утасгүй сүлжээг харьцангуй сүүлд ашиглах болсон! Эцсийн эцэст технологийн энэ дэвшил хүний биед хэр хүчтэй нөлөөлж байгааг ойлгоход илүү их цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой.
Цахилгаан соронзон долгионы онцлог, тэдгээрийн хүний тархинд үзүүлэх нөлөөллийн талаар эрдэм шинжилгээний судалгаанууд хийгдсэн байдаг байна. Үнэн хэрэгтээ, хүний тархины үйл ажиллагааг эсийн түвшинд нь бууруулж байгаа мөн ургамлын ургалтыг удаашруулж байгаа өөрчлөлтүүд ажиглагдсан байдаг байна.
Wi-Fi төхөөрөмжтэй ажилладаг хүмүүс биедээ нөлөөлөх Wi-Fi долгионы сөрөг нөлөөллийг бууруулах аюулгүй байдлын талаар тодорхой заавар, зааварчилгаа авч ажилладаг байна.
WI-FI –гийн ХОР ХӨНӨӨЛИЙГ ХЭРХЭН БУУРУУЛАХ
- Шөнийн цагаар болон хэн ч Wi-Fi ашиглаагүй үедээ төхөөрөмжөө үргэлж унтрааж байгаарай.
- Утасгүй долгион тархинд муу гэж үздэг учир гэрийн утсаа хуучны утсан холбооны төхөөрөмжөөр солихыг хичээгээрэй.
- Wi-Fi төхөөрөмж чинь гал тогоо, хүүхдийн өрөө эсвэл унтлагын өрөөнд чинь байдаг бол өөр газар шилжүүлээрэй. Уг төхөөрөмжийг аль болох хүмүүс бага байдаг өрөөндөө байрлуулах хэрэгтэй.
- Утасгүй сүлжээний таны болон хүүхдүүдийн тань эрүүл мэндэд үзүүлэх шууд бус нөлөөллийг багасгахыг хичээгээрэй. Ингэхийн тулд хүүхдүүдтэйгээ цагийг гадаа илүү их өнгөрүүлэхийг хичээхийн зэрэгцээ идэвхтэй амьдралын хэв маягийг удирдан чиглүүлэхийг хичээгээрэй. Электрон мэдээллийн хэрэгсэл үзэхийн оронд сонин, номноос мэдээллээ олж уншихийг хичээх хэрэгтэй.
30 орчим жилийн дараа бид цахилгаан соронзон долгион үйлчилж байгаа бүсэд байнга оршин амьдарсан хүний биед чухам яг ямар өөрчлөлт гарч байгааг ойлгох боломжтой болно. Толгой өвдөх, анхаарал сарних, нойргүйдэлд өртөх, байнгын ядрах мэдрэмж төрөх зэрэг бид бүхэнд шалтгаангүйгээр тохиолдоод байгаа энэ бүх таагүй байдлын цаад шалтгаан нь технологийн хор нөлөө байж болох юм!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто