Өндөгний хальснаас кальцийг нь гаргаж авах арга

Хэрэглэсэн өндөгний хальсаа хаяхын оронд зуухандаа жигнэж кальцийн бэлдмэл гарган авч эрүүл мэндээ дэмжээрэй! Үр дүн нь гайхалтай …

Бие махбодид хамгийн түгээмэл тохиолддог бодисын солилцооны эмгэгүүдийн нэг бол кальцийн дутагдал юм. Яс хэврэгшиж сийрэгжих, шүд цоорох, хумс нимгэрэх нь кальцийн дутагдлын зарим шинж тэмдгүүд юм …

Бид өдөр тутамдаа хэрэглэж байгаа өндөгнийхөө хамгийн чухал хэсэг болох хатуу хальсыг нь хаядаг! Өндөгний бүрхүүлийн 90% нь хүний биед амархан шингэдэг кальци байдаг байна. Өндөгний бүрхүүл ямар их ашиг тустай нь эргэлзээгүй, түүний үнэ цэнэ долоо хоногийн дараанаас л мэдрэгдэж эхэлдэг!

Өндөгний хальс бол кальцийн эх үүсвэр

Доорхи дүрс бичлэгээс та өндөгний хальсыг хэрхэн нунтаг болгох талаар мэдэж авч болно! Гол нь зууханд өндөгний хальснуудаа хатаах явцдаа бүх чухал бодисуудыг нь алдагдуулахгүй байх хэрэгтэй.

Өндөгний хальсан доторх гялтан хальсыг сайтар цэвэрлэж, усаар зайлж угаана. Эхлээд өндгөө буцалж буй халуун усанд хийж 10 минут сайтар буцалгаад бактери, өвчин үүсгэгч бичил организмуудыг нь устгана.

Дараа нь 180 градуст халаасан зууханд зуухны тавиур дээр тарааж тавьж байгаад 20 минут жигнэнэ. Өндөгний хальсаа хөрөхөөр нь блиндер юмуу кофе бутлагчид хийж үйрүүлээд л биологийн идэвхит кальцийн бэлдмэл маань бэлэн боллоо гэсэн үг! Өндөгний нунтаг хальсыг өдөрт 1 цайны халбагаар 2 удаа хэрэглэнэ. Үүнийг хүүхдийн каша юмуу ээдэмтэй хольж идвэл хамгийн сайн зохицно.

Нунтаг кальц бэлтгэх дэлгэрэнгүй заавар бүхий дүрс бичлэгийг үзээрэй!

Байгалийн гаралтай амин дэм болох нимбэгтэй өндөгний хальс. Энэхүү кальцийн нунтаг бэлдмэлийг нимбэгний шинэхэн шүүстэй хольж хэрэглэвэл бие махбодийн кальцийн дутагдал хурдан нөхөгддөг байна! Энэхүү кальц нөхөх эмчилгээг хийж эхэлснээс хойш 2 сарын дараа ясны бэхжилт 40% -иар нэмэгдэхийг зэрэгцээ остеохондроз, ясны сийрэгжилт ч багасдаг байна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait