Өсгийндөө бага зэрэг иод түрхвэл хөл хавагнахгүй

Хөлийн өсгийн дээрээ бага зэрэг иод түрхэхэд юу болох вэ!

Хөлийн өсгийндөө иод торлож түрхвэл цусны эргэлт сайжирдаг байна, үүний нөлөөгөөр хөл хавагнахаа ч больдог сайн талтай байдаг байна, иймд бидний энэ удаагийн зөвлөгөө удаан хугацаагаар зогсдог ажилтай болон их алхдаг хүмүүст маш их хэрэгтэй зөвлөгөө болох болов уу.

Йод нь биеийн температурыг нэмэгдүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс, хамар нусгайрч байгаа үедээ та шөнө унтахынхаа өмнө хөлөө халуун усанд дүрж, ууранд нь тайвшруулах боломжгүй байвал хөлийн улсандаа иодыг торлож зураад дулаан оймс өмсөөд унтаарай.

Үүнээс гадна, энэхүү үйлдэлийн тусламжтайгаар та өөрийн бие махбодид агуулагдаж байгаа иодын хэмжээг ч мэдэх боломжтой байх юм. Хэрэв өглөө босоход тань торлож зурсан иод ямар ч ор мөргүй алга болсон байвал та иодын дутагдалтай байна гэсэн үг бөгөөд далайн болон иод агуулсан бусад төрлийн хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй гэсэн үг юм шүү.

ИОДЫГ ХЭРХЭН ТОРЛОЖ ЗУРАХ ВЭ?

Иод түрхэхээсээ өмнө та иодонд харшилдаг эсэхээ мэдсэн байвал зохилтой гэдгийг зөвлөх байна. Үүнд харшилдаг эсэхээ мэдэхийн тулд бугуйныхаа дотор талын нимгэн арьсан дээр багахан иод түрхэж зураад 15-30 минут хүлээгээрэй. Хэрэв энэ хугацаанд өвдөлт, улайлт ажиглагдахгүй бол бүх зүйл хэвийн гэж үзээд та дараагийн алхам руу шилжиж болно.

Ямар ч тохиолдолд иодыг давхарлаж түрхэж болохгүй гэдгийг санаарай, эс тэгвэл таны арьс түлэгдэж болзошгүй юм. Хөвөн арчдасаа иодын уусмалдаа түрээд хөлийн уландаа 1 x 1 см хэмжээтэй торлох байдлаар нимгэн түрхэж өгөөрэй.

Энэ арга хичнээн үр дүнтэй байсан ч та үүнийг хамаагүй өөрөөр ашиглаж болохгүй гэдгийг санаарай. Эмч нар иодын эмчилгээг долоо хоногт ердөө 3 – 4 удаа л хийхийг зөвлөдөг байна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait