Үүнийг хэрэглээд 3 өдрийн дараагаас үе мөчний өвчин намжих болно!

Үүнийг хэрэглээд 3 өдрийн дараагаас үе мөчний өвчин намжих болно! Үений мөгөөрсийг нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай …

Үе мөчний өвчин гэнэт үүсдэггүй, үүнд тодорхой хор хөнөөлтэй процессууд урьдаас нөлөөлсөн байдаг байна. Үе мөчөө яагаад өвдөж байгааг олж шалтгааныг нь арилгах хэрэгтэй.

Хөгшин настай хүмүүсийн дийлэнх нь хоол тэжээлийн дутагдал, амьдралын буруу хэв маягаас болж, эсвэл эсрэгээрээ хүнд ажил хөдөлмөрийн улмаас ийм зовиуртай болсон байдаг.

Гэхдээ хэрэв бага насны хүүхдийн үе мөчөөр өвддөг бол энэ нь үе мөчний synovial мембран буюу мөчдийн холбооснуудыг тослог байлгадаг шингэн дэхь цусны эргэлтэд саатал байгааг мөн мөгөөрсөнд гэмтэл байгааг илтгэдэг!

Бид та бүхэнд үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрвээ та  хэдийнэ энэ өвчнөөр өвдөөд удсан байсан ч энэхүү жор нь үе мөчний таагүй өвдөлтийг намжаахын зэрэгцээ үе мөчийг тань бат бөх болгоно.

ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ

ОРЦ:

  • 250 мл жүржийн шүүс
  • 150 гр овъёос
  • 200 мл ус
  • 1 а/х нунтаг синнамон
  • 300 гр хан боргоцой
  • 20-30 гр зөгийн бал
  • 50 гр бүйлс

БЭЛТГЭХ:

  1. Овъёосоо хуурч болгоод хөргөнө.
  2. Овъёосон дээрээ жүржийн шүүс, ус, жижиглэн хэрчсэн хан боргоцой, синнамон, зөгийн бал, бүйлсээ нэмж өгнө. Бүгдийг сайтар холиод холигчинд хийж жигд зуурмаг маягтай болгоно.

ХЭРЭГЛЭХ:

100 мл бэлдмэлийг өглөө бүр өглөөний цайнаас 20 минутын өмнө ууж хэрэглэнэ. Өглөөд нэг аяга ус уух юм бол уг бэлдмэл биед илүү сайн шингэнэ.

АШИГ ТУС

1..  Жүрж, хан боргоцой нь С витаминаар баялаг бөгөөд яс, шөрмөс, холбогч эдүүдийг сайн бэхжүүлдэг. Үе мөчний үрэвсэл халдвартай тохиолдолд, мөн үе мөчний өвчин бусад дотоод эмгэгүүдтэй хавсарсан тохиолдолд витамины идэвхи тодорхой хэмжээгээр буурдаг болохыг тогтоосон. Витамин С нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчлэл үзүүлдэг.

2.  Синнамон нь үе мөчийг бэхжүүлдэг эслэг, кальц агуулдаг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, холестерол, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг.

3.  Овъёос нь цахиур, магни, фосфор, кали агуулдаг. Үүнийг хэрэглэснээр бие махбоди дахь цахиурын хэрэгцээ нөхөгдөн, цусны судас цэвэрлэгдэж, ​​булчин болон ясны тогтолцоо бэхэждэг байна.

4.  Бүйлс нь ясны бэхжилтэд зайлшгүй шаардлагатай олон төрлийн эрдэс бодисуудыг агуулдаг. Үүнд агуулагдах кальци, магни, марганец, фосфор зэрэг нь хүч чадлаа хадгалахад оролцдог.

Энэ жор бол үе мөчний аюулт өвчнөөс урьдчилан сэргийлдэг, гэрийн нөхцөлд бэлдэж болдог үр дүнтэй бэлдмэл юм шүү. Энэ бэлдмэл нь ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагааг хангахад ч маш их хэрэгтэй.

Орчуулсан: Х:Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *