Магнез буюу магнийн сульфатийг эрүүл мэнддээ хэрхэн хэрэглэж болох 6 арга!
Магнези, Эпсомын давс ч гэж нэрлэгддэг энэхүү бодис бол анагаах ухааны салбарт нэн хэрэгцээтэй зайлшгүй шаардлагатай эм юм. Магнези нь маш сайн тайвшруулах үйлчилгээтэй, саажилтын болон таталтын эсрэг үйлчилгээтэй бодис гэдгийг нь олонхи хүмүүс сайн мэддэг.
Гэхдээ бид одоо өдөр бүр үүнийг хэрэглэхэд бидний бие махбодид хэрхэн нөлөөлдөг талаар, мөн магнийн бусад онцлог шинж чанаруудын талаар өгүүлэх болно.
МАГНИЙН СУЛЬФАТ
- Үсэнд
Үсийг бэхжүүлж, бага зэрэг тэжээл өгөх зорилгоор нэг халбага магнийн сульфатыг ижил хэмжээний үсний ангижруулагчтай холино. Үсээ сайтар угаасныхаа дараа уг холимогыг үснийхээ нийт уртын дагуу түрхээд 5 минут байлгана.
Үсэндээ ийм тэжээл өгсөнийхөө дараа бүлээн усаар зайлж угаагаарай. Үс уналтаас болж шаналж буй хүмүүст магнези нь энэ асуудлаас ангижрахад нь туслах болно.
- Нүүр болон биенд
Магнийн сульфатаар үр дүн сайтай нүүрний гуужуулагч хялбархан хийж болно. Бага хэмжээний чийгшүүлэгч дээр ижил хэмжээний магнийн сульфат холиход л хангалттай. Нүүрээ угаасныхаа дараа чийгтэй нүүрэн дээрээ жигдхэн түрхээд 3 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар зайлж угаана.
Мөн үүнтэй төстэй байдлаар бүх биенд зориулсан гуужуулагч хийж болно. Биеийн дурын чийгшүүлэгчийг ижил хэмжээний магнийн сульфаттай хольж биендээ түрхээд 3-5 минут байлгана. Дараа нь бүлээн усаар зайлж угаана.
- Зүрх, судасны үйл ажиллагаанд сайн
Багахан хэмжээний магнийн сульфаттай халуун усанд орвол булчингийн өвдөлт намдаж, цусны даралт буурахаас гадна тромбоз гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлэх маш сайн үйлчлэл үзүүлдэг байна. Энэхүү эмчилгээний банныг бэлтгэхэд ердөө 2 аяга магнийн сульфат усандаа хийгээд орно.
- Жингээ хасах арга хэрэгсэл болгон ашигладаг
Магнийн сульфаттай ороолт нь илүүдэл жинтэй тэмцэхэд туслах болно. 1/4 аяга усанд 1 халбага магнийн сульфат хийгээд жижиг хөвөн даавуунд шингээгээд, гэдэс хэвлийн хэсэг дээрээ тавих юмуу аль эсвэл гуяаа ороогоод хүнсний наалддаг хальсаар бэхлэж өгөөрэй. Уг процедур 20-25 минут үргэлжлэх ёстой. Жин хасахад зорилгоор уг боолтыг 10 хоног хийж нэг курс эмчилгээ болгоно.
- Эмчилгээний жин тавихад
Магнийн сульфатыг мөн хөхрөлтийг эмчлэхэд хэрэглэхээс гадна шөрмөс татах, булчин хүчтэй өвдөх, шавьжинд хазуулах зэрэгт ч хэрэглэдэг. 1 аяга халуун усанд ижил хэмжээний магнийн сульфат хийгээд маарлинд шингээгээд жин тавина.
- Мөөгөнцрийн эсрэг
Багахан хэмжээний магнийн сульфат хэрэглээд л хөл, хумсны мөөгөнцөрөөс ангижирч болно. Үүнийг хийхдээ, жижиг саванд 2 литр халуун бүлээн ус хийгээд 100 грамм магнийн сульфат нэмж хийнэ. Хөлөө усанд дор хаяж 15 минут байлгана. Энэ эмчилгээг хамгийн багадаа 10 удаа хийх хэрэгтэй.
Одоо та магнийн сульфатийг эрүүл мэнд, гоо сайханд хэрхэн ашигладаг талаар мэддэг болсон тул дараагийн удаа эмийн сангаар орохдоо магнийн сульфат авахаа бүү мартаарай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто