Эрдэмтэд 2 сарын дотор ШИНЭ шүд УРГУУЛАХ арга олжээ

Байгалиас заяасан өөрийн шүдээ алдах маш харамсалтай зүйлийн нэг юм. Хэдийгээр орлуулах хиймэл шүд хийж болдог хэдий ч өөрийн жинхэнэ шүдийг бүрэн орлож чадахгүй шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэж шинэ шүд ургуулах туршилтыг АНУ-ын Колумбийн Их Сургуулийн эрдэмтэд амжилттай хийсэн сайхан мэдээг та бүхэнд хүргэж байна.  Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь 74 насандаа бүх шүдээ алддаг гэсэн судалгаа байдаг аж.  Шинэ шүд ургуулахад 9 долоо хоногийн хугацаа шаардлагатай бөгөөд өвчтний үүдэл эсийг ашиглан ургуулах юм байна.

Колумбийн их сургуулийн Анагаах ухааны төвийн төвийн судлаачид өвчтний өөрийн үүдэл эсийг ашиглан шүдийг нь авсан хоосон шүдний суурийг ашиглах ургуулах нь анатомын хувьд зөв бүтэцтэй шүд ургана хэмээжээ. Хараахан энэхүү туршилтыг хүн дээр хийгээгүй байгаа аж.

Шүдний судалгааны сэтгүүлд дурдсанаар нийт 22 удаагийн туршилт хулгана дээр хийжээ. Хулганы аманд 9 долоо хоногийн дараа шинэ ясны эд нөхөн төлжиж, шүд нөхөн сэргээгджээ. Судлаачид хамгийн анхны амьд организм шинэчлэгдсэн /шинэ шүдтэй болсон/ туршилт  болж чадлаа хэмээжээ.

Хэрэв энэ эмчилгээ хүн үр дүнтэй болбол олон төрлийн ашиг тустай юм. Энэхүү судалгаа нь бүрэн дүүрэн амжилттай хийгдэж дууссаны дараа Колумбийн Их Сургууль эмчилгээ хийх патентаа авах боломжтой болох юм. Үүний дараа бид шинэ технологи ашиглан шинэ шүд ургуулж болох нь ээ.

Дэлхийн олон оронд эрдэмтэд зүрх, тархи, нойр булчирхай болон хүний бусад эрхтний үүдэл эсийг судалж байсан. Харин доктор Шигийн багийнхны олж илрүүлснээр насанд хүрсэн хүний шүд ердөө л нэг төрлийн үүдэл эстэй байдаг бол 7-8 насны хүүхдийн унасан сүүн шүдэнд янз бүрийн үүдэл эсүүд байдаг ажээ. Тэгэхээр хүүхдийн тань сүүн шүд нэгэн цагт түүний амь насыг ч аварч мэдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *