40-өөс дээш насныханд зориулсан гэрийн нөхцөлд хийж болдог супер шидэт тос!
35 наснаас хойш нүүрний арьсанд үрчлээ тодорч эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам арьс өнгөө алдаж, уян хатан чанар нь муудаж, жижиг атираа, үрчлээснүүд гарч ирдэг…
Арьс өргөх, чангалах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд хямд биш шүү дээ. Иймд манай хамт олон гэр бүлийн төсвөө алдагдуулахгүйгээр арьсаа залуу, шинэлэг, цэвэр байлгахад тань туслах гоо сайхны тос хэрхэн хийдэг жорыг танд санал болгож байна.
Энэ бол алдартай жүжигчин, дуучин, үзэсгэлэнт бүсгүй Марлен Дитрихийн (1901-1992) гоо сайхандаа хэрэглэдэг байсан тусгай жор бүхий тос юм. Түүний энэ жор нь домогт гоо үзэсгэлэнг нас барсны дараа л алдартай болсон, учир нь Марлен төгс арьсныхаа гоо сайхны нууцын талаар хэнд ч хэлээгүй байсан юм.
Marlene Dietrich (Photo by Ron Galella/WireImage)Түүний өдрийн тэмдэглэлээс гэрийн нөхцөлд түүний хэрэглэдэг байсан энэхүү тосны гайхалтай жор олдож, түүний гоо үзэсгэлэнгийн нууц танигдсан юм. Түүний хэрэглэдэг байсан энэхүү гоо сайхны тос нь илэрхий чангаруулах, тэжээл өгөх, зөөлрүүлэх үйлчилгээтэй байдаг байна.
ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ГЭГДЭЖ БУЙ ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ ТОС
ОРЦ НАЙРЛАГА:
- 1 ширхэг өндөгний цагаан
- 200 гр тослог ихтэй зөөхий
- 30 гр нимбэгний шүүс
- 50 гр архи
- 1 амны халбага глицерин
Бүх орц найрлагуудыг холиод нэгэн жигд зутан маягын зүйл болгоно. Энэ бүхэн нийлээд 300 гр орчим жинтэй болох юм. Хөгшрөлтийн эсрэг энэ тосыг хэрэглээд эхлэхээр арьс тань өргөгдөж байгаа нь илт мэдрэгдэж эхлэх болно. Мөн энэ тосыг биедээ ч түрхэж болно. Чийгшүүлэгч тосыг сайн орлох болно.
Хэрэв та ийм хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүнийг 7 хоногийн дотор хэрэглэж чадахгүй гэж бодож байвал бүх орц хэмжээг хоёр дахин багасгаад бэлтгэж ч болно шүү дээ.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто