Ердөө 1 хоногийн дотор хүчтэй ханиалгыг намдааж, цэр ховхлох үйлчилгээтэй халуун бигнүүр…

Ердөө 1 хоногийн дотор хүчтэй ханиалгыг намдааж, уушги, гуурсан хоолойноос цэрийг ховхолж гаргах үйлчилгээтэй халуун бигнүүр …

Намар-өвлийн улиралд ханиад, томуу маш амархан тархдаг. Ханиалга нь хуурай, чийгтэй эсэхээс үл хамааран үүнийг зайлшгүй эмчлэх шаардлагатай, учир нь энэ өвчнийг үл тоомсорловол цочмог бронхит болох аюултай байдаг.

Эмийн санд зарагддаг ханиадны сироп амтны хувьд тааламжгүй байхаас гадна үзүүлэх үр нөлөөллийн хувьд ч мөн сайн байж чаддаггүй. Энэ удаад бид та бүхэнд  ханиалгыг хэрхэн хамгийн сайн үр дүнтэй эмчлэх талаар хэлж өгөх гэж байна. Айл болгонд байдаг гурван зүйлээр бигнүүр тавьж эмчлэх юм.

ЗӨГИЙН БАЛТАЙ БИГНҮҮР

ОРЦ:

  • 1 а/халбага зөгийн бал
  • 1 а/халбага гурил
  • 1 а/халбага кокосын тос
  • Даавуун салфетка
  • Боолт эсвэл өргөн бинт

БЭЛТГЭХ:

Зөгийн бал, гурилан дээрээ кокосын тосоо хайлуулж хийгээд холино, гэхдээ түлэхээр халуун байж болохгүй. Эдгээрийг зуураад салфетка дээрээ тарааж тавиад, үүнийгээ цээжнийхээ голд тавиарай, гэхдээ ямар ч тохиолдолд зүрхэн тушаагаа байрлуулж болохгүй! Мөн ийм компрессыг хоолойндоо ч тавьж болно.

Энэ компресст орж байгаа найрлага нь арьсыг цочроодоггүй сайн талтай.

ХЭРЭГЛЭХ:

  1. Хэрэв хүүхэд тань өвдсөн бол энэ компрессыг тавиад 2-3 цаг байлгаарай. Хүүхэддээ дулаан цамц өмсүүлэх юмуу аль эсвэл дулаан хөнжилд унтуулбал компресс илүү сайн нөлөө үзүүлдэг.

2.  Насанд хүрэгчид бол компрессыг бүтэн шөнийн турш тавьж болно. Даарч болохгүй, дулаан байх ёстойг бүү мартаарай.

Эрүүл мэндийн байдал тань дээрдэж байгаа нь эхний тавьсан компрессноос л мэдрэгдэж эхлэх болно. Компрессыг хэдэн өдөр дараалан тавибал илүү сайн. Энэхүү компресс нь хоолойг чийгшүүлж, цэрний ялгаралтыг дэмжих байдлаар ханиалгыг намжааж өгдөг. Мөн түүнчлэн үүний хажуугаар зөгийн бал идвэл бронхит, ханиалга намжихад тустай байна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *