Өвлийн улиралд гэрийнхээ дулааныг алдахгүй байх 11 зөвлөмж

Өвлийн улиралд гэрийнхээ дулааныг алдахгүй байх 11 зөвлөмж

Өвлийн улиралд гэрийн халаалт дунд зэрэг байгаа нөхцөлд, гэртээ дулаан байж чадахгүй бол нэг л тухгүй байдаг. Тиймээс, гэртээ тав тухтай дулаан байхын тулд хүн бүр эрч хүч, дулаанаа алдахгүй түүнийг хэрхэн хадгалах талаар тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Ингээд гэр орноо дулаан байлгахад тань туслах 11 зальжин аргыг танилцуулая.

ДУЛААНАА ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

  1. Ханаар нэвт орж ирэх хүйтэн жавар паарнаас ялгарч буй дулааны нэг хэсгийг саармагжуулдаг. Иймээс хананд паарны хэмжээнээс арай томхон тугалган цаас нааж тогтоодог энэ арга нь өрөөний температурыг 2-3 хэмээр нэмэгдүүлдэг байна.

  1. Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар цонхныхоо хуучин модон хүрээгээ солиогүй байгаа бол завсар зайг нь аль болох сайн битүүмжлэхийг хичээгээрэй. Хуучин хаалтнуудын хоорондох зайнд хөөсөн резин тавьж, цаасан тууз наагаад, шил болон хүрээний хоорондох холбоосыг силикон суурьтай чигжээсээр нааж өгөөрэй.

  1. Гэхдээ ихэнхдээ орчин үеийн давхар шилтэй цонхнууд нь ямар ч хүйтнийг дааж чаддаг. Угсралт, бэхэлгээ болон цонхны түгжээ зөв горим дээрээ тохируулагдсан эсэхийг шалгаарай (үйлдвэрлэгчид цонхны түгжээг ихэнхдээ зуны горим дээр нь тохируулсан байдаг). Замаск болон битүүмжлэгч резинд ч бас анхаарлаа хандуулаарай. Хэрэв тэдгээрийг хэрэгцээ хангахааргүй болсон бол солиорой. Эдгээр арга хэмжээг авахад мөн л 1-2 хэмээр дулаанаа хадгалж чадна.

  1. Ийм муур ч бас өрөөнд хүйтэн жавар орж ирэхээс сэргийлдэг юм шүү.

  1. Зууханд хоол хийснийхээ дараа зуухныхаа хаалгыг хэсэг онгорхой байлгавал байшинд нэмэлт дулаан болдог.

  1. Хэрэв өрөө чинь бүрэн хөрчихсөн байвал иймэрхүү байгаль орчинд ээлтэй халаагуур хийж болох юм. Энэ халаагуур нь цахилгаан хэрэглэдэггүй хэдий ч өрөөг бүхэлд нь халаахаар хангалттай дулаан дамжуулдаг байна!

  1. Нартай өдөр нарны гэрэл, дулааныг гэрт хамгийн ихээр оруулахыг хүсч байвал хөшигөө сайн дэлгэж онгойлгох хэрэгтэй. Гэхдээ нар буцах тусам цонхоор дулаан орж ирэхээ больж, харин ч эсрэгээрээ хүйт орж ирэх тул бараан зузаан хөшигөөр хааж өгөх хэрэгтэй байдаг.

  1. Өвлийн улиралд дулааны тархалтад саад болж байгаа том тавилгуудыг паарнаас хол зайд байрлуулаарай. Дашрамд хэлэхэд харин ч тавилгуудыг хүйтэн хананы дагуу байрлуулах хэрэгтэй.

  1. Шалан дээр тавьсан урт үсэрхэг хивс, дороожнууд нь дулааныг 1 хэм хүртэл хадгалдаг байна.

  1. Халуун усанд эсвэл шүршүүрт орсныхоо дараа угаалгын өрөөнийхөө хаалгыг онгойлгож байгаарай.

  1. Дээд давхрын оршин суугчид дулаанаа бас дахин 0.5-1 градусаар хадгалая гэвэл агааржуулалтын хоолойгоо юмаар хэсэгчлэн бүтээхийг зөвлөх байна.

Эцэст нь хэлэхэд, сайхан сэтгэл, хайр халамж ханхалсан уур амьсгалтай айлийн хүмүүс бие биенээ халуун дулаан үгээрээ, дулаан тэврэлтээрээ дулаацуулчихдаг юм шүү …

Танай гэр үргэлж халуун дулаан, тохь тухтай байг ээ!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *