Алтанзул цэцгийг жилийн турш цонхон дээрээ ургуулах арга!

Цонхны тавцан дээрх үзэсгэлэнт цэцэг! Би нууцыг нь мэддэг болсноос хойш гэртээ алтанзул цэцэг ургуулдаг болсон.

Төсөөлье л дөө: Цонхны цаана гадаа цаг агаар сааралтсан хүйтэн. Гэтэл цонхны тавцан дээр өөрийн тань  ургуулсан алтанзул цэцэг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байвал сайхан биш гэж үү!

Баглаа цэцэг бэлгэнд авах сайхан ч нүдний маань өмнө гандаж үхэж байгааг харах үнэхээр хэцүү, иймд би тасдсан цэцэг бэлгэнд авах дургүй. Бүхэл бүтэн жилийн турш цэцэглэдэг амьд ургамлуудын хувьд бол асуудал огт өөр! Одоо танд гэртээ алтанзул цэцэг хэрхэн ургуулах талаар зааж өгье. Шороо огт хэрэглэхгүй гээд бод доо! Зөвхөн гоёмсог ваар болон ус байхад л хангалттай …

АЛТАНЗУЛ ЦЭЦГИЙГ ХЭРХЭН УРГУУЛАХ

Танд хэрэг болох зүйлс:

  • Ургах боломжтой алтанзул цэцгийн том булцуу
  • Суулгахад тохиромжтой үзэмжтэй шилэн савнууд
  • Шүр сувд, шилэн бөмбөлөгнүүд, хайрган чулуу
  • Ус

Усан дотор алтанзул цэцгийн ургах үйл явц:

  1. Эхлээд гэрт суулгахад тохиромжтой алтанзул цэцгийн булцуу худалдаж авна. Pink Impression, Monte Carlo, Ad Rem, Princess Victoria – зэрэг олон сортын алтанзул цэцгүүд байдаг, аль дуртайгаа сонгон аваарай.

  1. Худалдан авсан булцуугаа 13-17 долоо хоногийн турш хөргөгчинд байлгана. Ямар ч тохиолдолд алимыг булцуунд ойрхон хадгалж болохгүй, эс тэгвээс алтанзул маань цэцэглэж чадахаа больдог гэдгийг анхаараарай!
  2. Ваар, савандаа хайрга, бөмбөлөгнүүдээ хийгээд усаа хийнэ.
  3. Алтанзулын булцуугаа хайрганыхаа дээр нь байрлуулж, үрслүүлдэг. Булцууны үндэс нь өөрөө ус руу орох ёстой, булцуу нь ялзарч болзошгүй учир усанд дүрж болохгүй.

  1. Булцуутай ваараа 6 долоо хоногийн турш сэрүүн, харанхуй газар байрлуулаарай.

  1. Ингээд энэ хугацааны дараа алтанзул цэцэг бүхий ваараа нар тусдаг цонхны тавцан дээр шилжүүлэн тавиарай! 3 долоо хоногийн дараа тэд таны төсөөлснөөс ч маш гоо үзэсгэлэнтэйгээр ургаж таныг баярлуулах болно.

Мэдээжийн хэрэг, тарьсан булцуу бүтэн жилийн турш биш хэдхэн долоо хоног л цэцэглэнэ. Гэхдээ хэрэв та булцуунуудаа өөр өөр цаг хугацаанд бэлтгэн тарих юм бол цонхныхоо тавцан дээр мөнхийн цэцэрлэгтэй байх ч боломжтой юм шүү!

Одоо би 3-р сарын 8 гэхэд алтанзул цэцгээ хэрхэн ургуулчихсан байхаа мэддэг болсон!

Алтанзул бол төгс хайрын бэлгэдэл. Энэ цэцэг нь богино хугацаанд ч гэсэн гоо сайхны таашаалыг бидэнд мэдрүүлж байдаг. Таньд ид шидийн цэцэрлэгийг бий болгоход зарцуулдаг энэ цаг хугацааг багасгах өөр нэг гайхалтай аргыг танд зааж өгье. Дэлгүүрээс цэцэглэж хараахан амжаагүй байгаа алтанзул цэцгийн булцууг худалдаж аваад шорооноос нь салгаад зөөлөн угаана.

Булцууны үндсийг тайраад, шилэн ваарандаа дээр дурьдсаны дагуу байрлуулаарай. Удалгүй тэд цэцэглэж, нүдийг тань баясгах болно!

Цонхны цаана цаг агаар ямар байсан ч сэтгэлд тань үргэлж хавар цэцэглэж байхыг хүсье!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait